Ипотек үргэлжилж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна

14465094765637fba4093c4УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Бахшугарыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга Д.Тэрбищдагва Монголбанк, санхүүгийн байдал амаргүй байгаа ийм цаг үед банкны салбарт 20 жил ажилласан туршлагатай хүн дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болж буйг сайшааж, Засгийн газар, Сангийн яамгай нягт уялдаатай хамтран ажиллахыг зөвлөлөө. Мөн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбер батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс асуусан асуултыг тоймлон хүргэе.

С.ЧИНЗОРИГ:

-Нийгмийн хамгаалалтай холбоотой мөрийн хөтөлбөрт туссан зүйлүүд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Тэтгэврийн зээлийн хүү буурах уу?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР:

-Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 577 тэрбум төгрөг байгаа Арилжааны долоон банкинд хуваан байршуулсан. Одоо бүгд есөн хувьтай байршиж байгаа. Өмнө нь 11.8 хувь байсан нь Монголбанкны бодлого хүүгээс доогуур байсан. Ихэнх нь хоёр жилээр гэрээлсэн байна лээ. Ойролцоогоор 50 орчим тэрбум төгрөгийн орлого бий. Сонгуулийн өмнө арилжааны банкуудтай хүүгээ 2.8 хувиар бууруулж, гэрээлсэн болохыг сая олж мэдлээ. 2.8 хувийн цаана 16 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна. Үүнээс өмнө арилжааны банкуудад байршуулсан бүх гэрээгээ шинэчилж бууруулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээл өгдөг Төрийн болон ХААН банкинд бага хүүтэй байршуулж, зээлийн үйлчилгээ үзүүлдэггүй банкны хүүг Монголбанкны бодлогын хүүгийн төвшинд барих бодлого баримтална.

Л.ЭНХ-АМГАЛАН:

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг яаж шийдвэрлэх вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.ДААЖАМБА:

-1072 хувьцааны асуудпыг МАН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой заалт орсон. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэн бүр эзэмшиж буй 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно” гэсэн байгаа. Засгийн газраас иргэдэд ашигтай байдлаар хэрэгжүүлэх талаар бодлого боловсруулна. Мэдээж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагааг сайжруулсны дараа 1072 хувьцааг бодитоор эзэмшүүлэх асуудал яригдана. Тус компанийн ТУЗ-өөс өгсөн мэдээллээр сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж, санхүүгийн байдал сайнгүй байгаа.

Б.УНДАРМАА:

-Ипотекийн зээл үргэлжлэх үү?

Барилга, хот байгуулалтын сайд Г.МӨНХБАЯР:

-Ерөнхий сайд ипотекийн зээл энэ Засгийн газрын гол бодлогын нэг байх болно гэж мэдээлэл хийсэн. Улмаар Засгийн газраас Сангийн яам, Монголбанк, МИК-ын төлөөллийг багтаасан Ажлын хэсэг гаргаж саналаа гогтгэж байна. Тун удахгүй орон сууцны найман хувийн зээлийг ямар системээр явуупах талаар Засгийн шийдвэр гарна. Урьдчилсан мэдээлэл өгөхөд, ипотекийн зээл зогсохгүй үргэжилнэ. Эх үүсвэрийг хуучин хэлбэрээс өөрөөр буюу бодитоор явна. Хуучин мөнгөний нийлүүлэлтээр явж ирсэн. Одоо ипотекийн зээпд 80 ам метр талбайтай орон сууц хамрагдаж байгаа бол талбайн хэмжээ өснө. 100-120 байхыг Ажлын хэсэг дээр тогтоож, Засгийн газрын тогтоол гарна. Мөн сарын төлбөр дунджаар 460 орчим мянган төгрөг байдаг судалгаа гарсан. Үүнийг бууруулах бодлого баримталж байгаа гэв.

Мөн зарим гишүүд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдаагүй Эрдэнэт-Овоот, Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих асуудлыг яагаад оруулж ирсэн, Төрийн орон сууцны корпорацийг цаашид ямар журмаар ажиллуулах талаар тодруулсан. Харин Ажлын хэсгийн зүгээс Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг эргэж харах шаардлага бийг хэлсэн юм. Энэхүү бодлогод өөрчлөлт оруулах баримт бичгийг Засгийн газраас боловсруулж байгаа аж. Улмаар Эрдэнэт-Овоот, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөжээ. Засгийн газраас эдгээр чиглэлийн замыг эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой хэмээн үзсэн байна. Энэ мэт хэлэлцсэний дүнд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хорооцд хүргүүлэхээр боллоо.

 

Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих