Санаандгүй байдлаар нэрд гарсан алдартнууд

Амьдрал гэнэтийн явдалаар дүүрэн байдгийн жишээг доорх жүжигчид харуулжээ. Өвөрмөц төрхөөрөө тэд загвар, киноны мэргэжилтэнүүдийн хараанд өртөн нэрд гарах алхамаа хийж байжээ.

Харрисон Форд тайзны ажилтан байжээ. Тэр үед Жиорж Лукас түүнийг алдартан болох замруу хөтөлсөн аж.

“Lost” олон ангит киногоороо алдаршсан жүжигчин Эванжелин Лилли онгоцны үйлчлэгч байсан бөгөөд нэгэн удаа нислэгээсээ бууж байх үед нь түүнийг загварын агентын мэргэжилтэн анзаарсан гэдэг.

Хөгжимчин Вилл Смит машинаа хайж яваад нэгэн хүнээс тусламж хүсчээ. Тэр нь Warner Brothers-ын дэд ерөнхийлөгч байсныг хэн мэдэх вэ?

Тони Брэкстон шатахуун түгээх станцанд амандаа дуулж аялж байтал нэгэн эр хөгжмийн салбарт хүчээ үзэх бодолтойг нь асуужээ.

Брюс Уиллис багадаа ээрүү байсныхаа улмаас үеийнхэндээ их хочлуулдаг байжээ. Тиймээс асуудлаа давахын тулд сургуулийнхаа жүжигт тоглож эхэлсэн байна.

10 настай Натали Портман бүжгийн бэлтгэлээ тараад нэгэн рестарон руу ортол загварын мэргэжилтэний нүдэнд өртөн амжилтынхаа гарааг эхэлж байжээ.

Клинт Иствүүд онгоцны ослоос эсэн мэнд үлдэн телезийн шоунд оролцох үеэр нь мэргэжилтэнүүд анзаарч харсан гэдэг.

Жэйсон Стейтем Лондонгийн үндэсний спортын төвд бэлтгэл хийдэг байхад нь нэгэн загварын мэргэжилтэн анзааран рекламанд тоглох санал тавьснаар олны танил болох гараагаа эхэлжээ.

Стивен Сигал зодооны урлагийн мастер байжээ. Түүний нэг шавь кино урлагийн мэргэжилтэн болон багшийгаа кино урлагт хүчээ үзэхийг санал болгосон аж.

15 настай Розарио Доусон охин гэрийнхээ шатан дээр сууж байхдаа нэгэн гэрэл зурагчны нүдэнд өртөж, “Kids” кинонд туслах дүрд тоглох санал ирсэнээр жүжигчний замналаа эхэлж байжээ.

Крис Прэтт зөөгчөөр ажиллаж байхдаа загварын шинэ дүр хайж байсан нэгэн загварын мэргэжилтэний хараанд өртжээ.

6 настай Ник Жонас ээжийгээ үсчиний газар хүлээнгээ амандаа дуу аялан суухыг шоу бизнесийн мэргэжилтэн анзаарчээ.

Ева Мендес хөршдөө туслан гэрэл зургийн модел нь болжээ. Түүний ийнхүү авхуулсан зургийг загварын мэргэжилтэнүүд олж харсан байна.

Эштон Кутчер баранд сууж байтал, нэгэн хүн загварын тэмцээнд оролцоод үзэхийг санал болгожээ. Тэрээр оролцон түрүүлсэнээр, амжилтынхаа гарааг эхэлжээ.

Зэвсгийн үйлдвэрт ажилласан байсан Мэрилин Монрогийн зургийг гэрэл зурагчин цэргийн сэтгүүлд авч тавьснаар мэргэжилтэнүүдийн анхааралд өртжээ.

М.Ариунцэцэг

 

 

 

 

 

Эх сурвалж: Brightside

URL:

Сэтгэгдэл бичих