Samsung Galaxy дэлбэрч РЖД-ийн менежерийн гурван давхар байшин шатав

ca068b10251d2fa9bigОХУ-ын Москва мужийн Красногорын районд оршин суугч, оросын төмөр замын РЖД нийгэмлэгийн топ-менежер нэгний Samsung Galaxy гар утас дэлбэрсний улмаас гурван давхар орон сууц нь бүрэн шатаж, өөрөө түлэгдэж гэмтсэн байна.

Тэрээр шинэхэн гар утасаа диван дээрээ орхиод өөр өрөөнд орсон хойгуур юм дэлбэрэх чимээ гарахаар нь орж иртэл диван нь шатаж байсан гэнэ. Тэрээр өөрөө унтраахаар оролдсон ч чадсангүй байшинд нь гал авалцахаар гарч гүйжээ.
Байшин ердөө хэдхэн минутын шатаж дууссан байна.

“Гар утас нь дэлбэрч гал гарсан  тухай Криенко бидэнд утсаар хэлсэн, харин эхнэр хүүхдийг нь хоёрдугаар давхрын татгаар дамжин гарахад  хөршүүд нь тусалсан юм билээ” гэж тэдний хөрш Татьяна сэтгүүлчдэд ярьжээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих