Замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулахыг анхааруулж байна

11Аравдугаар сарын 24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 376 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл долоон бүртгэгдэж есөн хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч хоёр.  Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Цас орж халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг  зөвлөж байна.

Орон нутагт баруун хойд чиглэл Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэл Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам, Багахангай, Говьсүмбэр хүртэлх чиглэлийн замууд халтиргаатай зам тээврийн осол гарч болзошгүй байгаа тул дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д халтиргаа  гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэлжээ.

ЗӨВЛӨМЖ
Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж  аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас зөвлөж байна.

URL:

Сэтгэгдэл бичих