Энэ сүлжээ арай л хэтэрч байна

Луйврын_пирамидЭнэ сүлжээ арай л хэтэрч байх шиг. Энд тэндгүй хүмүүс урьж мөнгө авч элсүүлээд өөрсдөө цалин нэртэй хувь авч бна. Элссэн хүмүүс нь өр тавьж орсон учраас дахин хүн элсүүлж мөнгөө олж авах хэрэг гарна. Мөнгөөр элсүүлээд бараа нэртэй сувенир өгдөг юм шиг байгаан…түүнийгээ онлайн худалдаа гээд нэрлэчихдэг..Өмнөх ийм сүлжээнүүд бүгд л хэцүүдсэн шүү Монголчуудаа.. Хүн элсүүлээд цалин авсан хүмүүс нь энэ мэдээнд эгдүүцэж уурлах байх. Гэхдээ та бүхэн бодоорой. Хүн өрөнд оруулж бизнес хийх нь муухай хэрэг шүү. Нэг нь эс ч нөгөө нь хохирно шүү. Тэгээд бас манайх сүлжээ бишээ гэж тэнэг хүн хуурах юмаа. Хүн элсүүлнэ гэж зар тавичаад..элсэж л бга бол сүлжээ шүү дээ. Дансны хуулгаа постолж оруулж хүмүүст харуулж байгаад хуурна. Хүн хуурч мөнгийг нь авч элсүүлсэн юм чинь их бага хэмжээгээр цалин орж л байгаа шүү дээ. Цалин авч байгаа нь үнэн, гэхдээ одоохондоо шүү дээ…Болгоомжлоорой…

 

 


URL:

Сэтгэгдэл бичих