Дөрвөн сайдыг огцруулна гэсэн “бор шувуу” нисэж эхэллээ

15151526_1217687178290570_1657278564_n

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 100 хоногийнхоо ард саяхан гарсан. Засгийн газрын танхимыг анх бүрдүүлэхдээ МАН доторх фракцуудын төлөөллийг тэнцвэржүүлэх, сонгуулиар хандив өгсөн эрхмүүдийн гавьяаг үнэлэх зэрэг зарчим баримталсан. Тийм ч учраас давхар дээлтүүд олноороо сайдын сэнтийд заларч, хэдхэн сарын өмнө хэлж ярьж байснаасаа буцахад хүрсэн байх. АН-ыг засаглаж байх үед УИХ-ын гишүүн Засгийн газарт давхар дээл өмсөөд сууж байна гэж шоолж, гутааж байсан МАН-ынхан парламентад 65 суудал авмагцаа албан тушаалаа бүр ч илүү давхарлацгаав. Энэ бол ялсан МАН-ын фракцуудын эрх ашиг байсан болохоос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын сонголт биш гэдгийг тодотгох ёстой. Үнэмлэхүй ялсан намын зовлон олуулаа ялагдсан намынхаас ч том байдаг ажээ.

100 хоног нь дөнгөж өнгөрч, зулай нь битүүрч байгаа Засгийн газраас нэр бүхий дөрвөн сайдыг “тоосго сугалах” зарчмаар огцруулж магадгүй гэсэн “бор шувуу” Төрийн ордноор нисэж эхэлжээ. Огцрох магадлалтай сайд нарын жагсаалтын эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, удаад нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын нэр дуулдав. Эдгээр дөрвөн сайдыг намын бүлгийн бодлого унагадаг, олон нийтийн дэмжлэг хүлээж чадаагүй, хэтэрхий сул, үг үйлдэл нь цэгцрээгүй  гэх зэргээр буруутгах хангалттай үндэслэл байгаа гэж үзэж байгаа бололтой юм. Одоогийн сөрөг хүчинд Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрх нь бий ч огцруулах хэмжээний хүч байхгүй. Харин олонхийн бүлэг дотроо “цөөнх” болдог МАН-ын гишүүдтэй хүч хавсарвал ямар ч асуудалгүй.

Сайдыг огцруулна гэдэг тоглоом биш. Маш няхуур бодож төлөвлөсөн улс төрийн тоглолт байдаг. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цөөнхий бүлгийн аль нэг гишүүний албан бланк дээр сайд нарыг огцруулах саналаа гаргах хувилбар яригджээ. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрынхаа сайдыг огцруулах санал шууд гаргах нь одоохондоо зохимжгүй гэж үзсэн сурагтай. Гэхдээ сайд нарт сэтгэл дундуур байгаа МАН-ын бүлгийн зарим гишүүн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах уу, “тоосго сугалах” уу гэдэг дээр нэлээд эргэлзэж байгаа байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН Засгийн газраа унагана гэсэн яриа нэлээд эртнээс л явсан. Энэ яриа аль ч Засгийн газрыг тойрдоггүй ч биеллээ олох эсэхийг цаг хугацаа л харуулдаг. Юутай ч Засгийн газрын дөрвөн сайдыг огцруулж магадгүй гэсэн “бор шувуу” улс төрийн хүрээнийхний дунд хэдийнэ таржээ.

Эх сурвалж: Dailynews.mn


URL:

Нэр: Zochin Огноо: 22 November 2016

Zam, teevriin hugjliin saidyg ortsruulah heregtei. Ene hun Hyataduudyn gar hul bna. Ene salbaryg ter tusmaa avtoteevriig udirdaj chadahgui.

Нэр: Зочин Огноо: 22 November 2016

Цогцэцэг, Ганбат нар бол мэргэжлийн хүмүүс шүү дээ. Тухайн салбартаа нэр хшндтэй, ажлаа мэддэг мэргэжлийн хүмүүсийг огцруулах нь буруу. Тэгээд л ЗГ нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулахгүй дээрээ суудлаа ололцохгүй талцаж байгаа нь сайны ёр биш шүү.

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

Said gesen mergejil baidgiimuu? Mergejliin l geed bhiin. Bi togooch, hunsnii tehnologich hun yumaa, huduu aj ahuin saidad tohirno gesen ug bizde? Bi bas salbariin terguuntei hun l dee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.