Монголын зээр орос руу нүүдэллэж байна

5ee354b423f3d988bigМонголын нутгаас зээрийн сүрэг Оросын нутаг “Уулын тал” байгалийн цогцолбор газар руу нүүдэллэн ирж байна хэмээн gazeta-n1.ru бичжээ. Онон мөрний зүүн эрэг, Онон-Балжийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутагт Монголын талаас 5000 гаруй зээр орж ирээд байна. “Уулын тал” байгалийн цогцолбор газарт өвөлжих нь бололтой гэжээ.

Зээр нь хахир өвлөөр бэлчээр сайтай газар руу нүүдэллэн амьдардаг туршлагатай амьтан. Тэд цастай газраас зайлж, өвс бэлчээртэй газар руу нүүхээс гадна, нар, салхины аясыг мэдэрч нүүдэллэх аргад олон зууны туршид суралцсан байдаг. Сүүлийн жилүүдэд Монголын нутагт цас их унаж байгаа болохоор зээр ийнхүү олноороо нүүдэллэн ирдэг болсон хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих