Бат-Үүл, Элбэгдорж гэгч этгээдүүд гэм нүглээ хүүхдүүдэд тохож мултрах гэж байх шив дээ

1476150618_ebi-uulС.Зоригийг 1998 онд 16,18 настай хүүхдүүд хэрцгийгээр алсан л гэнэ шүү. Тэр хүүхдүүд С.Зориг асны гэрт нь дайрч ороод эхнэр Булганыг барьж хүлээд С.Зоригийг хэрцгийгээр сийчиж алсан юм байх. Булган нь хүүхдүүдэд хүлүүлж угаалгын өрөө рүү алхаж байхдаа царайг нь хараагүй, дуу хоолойг нь ч сонсоогүй юм гэнэ.

С.Зориг асны аллагын хэрэг шүүхэд шилжсэн, шүүхийнхэн ийм л яриад батлаад хэргийг нь хаах байх.

Гэмгүй хүүхдүүдийг хэлмэгдүүлж яллаад л гол алуурчдыг нь цагаатгах нь бараг л тодорхой болж байх шиг.

…………..
С.Зориг алуулснаар Элбэгдорж, Бат-Үүл намынхаа гол хүн нь болж хувирсан, Ардчилсан намын бодлого үйл ажиллагаанд саад болж газар өмчлүүлэх, хятадын засгийн газрын чиг баримжаагаар явахыг эсэргүүцэж байсан садаанаасаа салсан, С.Оюун ахынхаа ачаар өдийг хүртэл их хуралд сонгогдсоор явсан ( С.Оюун элбэгдоржийн бүхий л санаачлага хуулийн төслийг дэмжиж ажилладаг байсан. Газар өмчлүүлэхийг дэмжиж байсан, Халх голыг чөлөөт бүс болгохыг дэмжиж байсан, цөм ураны хог хаягдал Монголд булахыг дэмжиж байсан гэх мэт) , Булган нь С.Зориг алуулснаас хойш ажил хийгээгүй хэр нь өдийг хүртэл идэх хоол амьдрах оромжоор дутагдаж гачигдалгүй сайхан амьдраад явсан гэх мэт.

Бат-Үүл , Элбэгдорж, Булган, С.Оюун 4 бол хамгийн сэжигтэй нөхдүүд мөнөөс мөн шүү дээ. Тэр ч бүү хэл С.Зоригийг нас барахаас жилийн өмнө нь намынх нь нэг хүн С.Зоригийг л одоо алах дутуу байх шив дээ, хэрвээ С.Зориг байхгүй бол элбэгдорж намынхаа гол хүн болно гэж хэлж байсан гэдэг.

(О.Дашбалбар ч мөн ялгаагүй, нас барахаасаа нилээд өмнө нь би ч удахгүй үхэх байх гэдгээ хэлж байсан удаатай. Газар өмчлүүлэхгүй, хятадын засгийн газрын бодлогоор явахгүй гэж тэмцэж явсан 2 эх оронч маань ар араасаа тун ч ойрхон нас барцгаасан даа)

Юутай ч шүүх засаглал маань эрх мэдэл мөнгөний талд л шийдвэрээ гаргана байх даа.

Шүүх хурлыг хаалттай хийнэ гэж буйгаас л ямар шийдвэр гарах нь тод биз…..

Ардчилсан нийгэмд мөнгө л байвал хүссэн эрх мэдэлдээ хүрнэ, алуурчин ч гэмгүй энхийн цагаан тагтаа болж хувирах боломжтой янзын биз. Мөнгө эрх мэдэл байгаа цагт гэм нүглээ гэмгүй хүмүүст шилжүүлж ч болно янзын биз.

 

Н.Зоригт Инээмтгий Хүн

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=518193251721095&id=100005912737967


URL:

Нэр: Anonymous Огноо: 16 December 2016

Yaanaa elbegdorj buruutain bishuu

Сэтгэгдэл бичих