“Оргил” төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртэл нэг чиглэлийн хөдөлгөөнөөр зорчино

content_4915739a16b2bb68original

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Хан-Уул дүүргийн Богд Жавзандамба хутагтын гудамж буюу “Оргил” худалдааны төвөөс “Эвсэг” дэлгүүр хүртэлх зам зүүнээс баруун тийш нэг чиглэлийн хөдөлгөөнөөр зорчиж байна.

Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 12 дугаар сарын 30-наас эхлэн тус зам зүүнээс баруун тийш нэг чиглэлтэй болгосон юм.

Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо шинэ дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих