Утсаар тоглуулаагүйнх нь төлөө төрсөн эхээ зоджээ

7271213c0794dc0429d551942f17b68b_1200Техник технологи хөгжихийн хэрээр гэр бүл найз нөхдийн амьд харилцаа үгүй болж, хүнээсээ илүү гар утас нь ухаалаг болж эхэлсэн гэвэл хэтийдсэн болохгүй.

Тэгвэл саяхан Хятадын сошиал медиад нэгэн хачирхалтай бичлэг цацагдаж эхэллээ. Бичлэг найман секунд үргэлжлэх бөгөөд 10 настай сурагч хүү ухаалаг утсаар нь тоглуулсангүй хэмээн төрсөн эхийгээ зэрлэг балмадаар бүр таван ч удаа өшиглөж буй байдал дүрслэгдсэн байна.

Харин хүүгийн эмээ нь тайвшруулахыг хичээж, мөн охиноо хамгаалан бөмбөгнөж буй байдал бичигджээ.  Ээж нь айж балмагдаж байх аж. Энэ бичлэгийг Гуанзоугийн эмнэлэгт хийсэн аж. Ямартай ч, энэ явдлын дараа айсан ээж нь хүүдээ утсаараа тоглохыг нь зөвшөөрсөн гэнэ.  Бичлэгт дүрслэгдсэн явдал БНХАУ-ын “нэг хүүхэд” бодлогын  үр дагавар. Гэр бүлүүд ердөө ганц хүүхэдтэй байдаг бөгөөд тэднийг “бага хаад” гэж нэрлэдэг аж.  Улмаар ганц хүүхэддээ бүхнээ зориулж, хүссэн бүгдийг нь биелүүлснийхээ төлөө эдүгээ ийнхүү буруутан болж хувирч байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих