Хүмүүсээ би үнэхээр амьдрахыг маш их хүсэж байна

15940811_1769893680000456_2359022807747666048_nСайн байна уу ах эгч нараа
Намайг БҮЖИНЛХАМ гэдэг. Аав ээж эмээ өвөө дүү нар минь намайг БҮЖИН гэж дууддаг. Харин ээж минь өхөөрдөөд ГҮНЖЭЭХЭЙ гэж дууддаг. Би одоо 7 настай том болсон байгаа биздээ. Ээж аав минь гэр бүл болоод намайг төрүүлэхэд би төрөлхийн ЦӨСНИЙ СУВГИЙН БИТҮҮРЭЛ гэдэг өвчтэй төрсөн юм гэнэ лээ.

 

2 сартай Kасайн хагалгаа гэж нэг том хагалгаанд орсон .За байз юу гэлээдээ Цасний суваг нээлгэх билүү онгойлгох билүү нэг тийм хагалгаанд орсон юм байна лээ. Энэ хагалгааны дараа би элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхгүй бол урт наслахгүй гэж эмч нар хэлсэн.

 

Энэ мэдээг сонсоод аав, ээж, эмээ, өвөө нар минь миний төлөө бүхнийг хийж ГҮНЖЭЭХЭЙ-гээ эрүүл болгоно гэж бүгд хичээсэн гэдэг.ТВ гээр ярилцлага өгөөд л уулзаж болох бүх албан байгууллагын хаалгыг татан мөнгө гуйж аав ээж 2 минь ёстой л улаа эргэтэл гүйсэн гэдэг. Тэгээд нэг ах надад зориулж хандивийн тоглолт хийхээр болсон . Тоглолт ч амжилттай болж их хүн туслаж аав ээж маань ч баяр хөөртэй хагалгаанд орход шаардлагатай мөнгө бэлэн боллоо гэж дотороо их баярлаж байсан гэсэн . Тэр тоглолт дээр А cool ах , Баярцэнгэл ах, (яагаав нөгөө сонин дуугараад байдаг) GEE нар их дуулсан юм билээ. Гэтэл тэр ах миний тоглолтын зохион байгуулсан ах тоглолтоос орж ирсэн мөнгийг аваад ор сураггүй нуугдачихсан алга болсон.
Ингээд миний элгээ солиулж эрүүл болох мөрөөдөл минь талаар болсон гэдэг . Тэр цагаас хойш жоохон ядруул бие минь өвдөөд эх нялхасын эмнэлэгт хэвтэчихдэг болсон.Заавал яагаад эх нялхас гэж үү? Би чинь тэр эмнэлэгийн хяналтанд байдаг юм байхгүй юу. Муу ээж аавыгаа их ч зовсондоо. ТЭР БОЛГОНД ЯАГААД МИНИЙ ЭЛЭГИЙГ БОЛИУЛААД ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙГААН БОЛ ГЭЖ ААВ ЭЭЖДЭЭ ГОМДОЖ БИ ТАРИА ТАРИУЛМААРГҮЙ БАЙНА,ЭМНЭЛЭГТ ХЭВТМЭЭРГҮЙ БАЙНА ГЭЖ ГОМДДОГ.

 

Намайг 3 настай байхад тэр тоглолтын мөнгийг авч зугтаагүй бол би өнөөдөр элгээ солиулцан бусад эгэл жирийн хүүхдүүд шиг KFC, Pizza hunt идэж хүссэн үедээ гадуур аав ээж 2 дүүтэйгээ хамт зугаалаад гоё байхгүй юу. Гэхдээ яахав дээ би одоо тэр ахад гомдодоггүй юмаа. Тэр ахад мөнгө тийм их хэрэгтэй байсан юм байлгүйдээ. Магадгүй хүүхэд нь над шиг өвчтэй байгаад мөнгө хэрэг болсон байлгүй дээ

Гэхдээ

 

Би одоо Эх нялхасийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа өдөр аав ээжтэйгээ 3 хан удаа л уулзах боломжтой. Энэ эмнэлэгт гэдэг чинь их нарийн дэг журамтай юм билээ. Би эмч болно гэж мөрөөддөг. Эмч болоод над шиг өвчтэй хүүхдүүдэд тусалж аав ээжийг баярлахыг харааж хүмүүст тусалхыг хүсдэг. Гэхдээ би одоо сэхээнд байгаа болхоор зүүдэндээ мөрөөддөгөө. Магадгүй намайг 3 настай байхад миний төлөө ая дуугаа өргөсөн тэр сайхан аялгуу намайг эрүүл болоосой гэж хүсэж ирж тоглолт үзсэн хүмүүсийн сүүн цагаан сэтгэлийн ачаар өнөөдрийг хүртэл амьд яваж байгаа гэж аав ээж маань ярьдаг Хүмүүсээ би үнэхээр амьдрахыг маш их хүсэж байна. Ах эгч нар минь надад амьдрал бэлэглээч
2017.01.13

 

https://www.facebook.com/oyuka.oyuka.524/media_set?set=a.1769893650000459.1073741830.100009395245990&type=3

 


URL:

Сэтгэгдэл бичих