Тэтгэврийн нас нэмнэ гэдэг нь…

15823302_346227335758680_7165308900066925101_nУул уурхайгаас хэт хамааралтай манай эдийнзасаг хүндэрч ОУВСангийн EFF/Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр/-т хамрагдахаар болж байна.

Энэ хөтөлбөрт сайн муу талууд аль аль нь байна. Зарим төсөл арга хэмжээ зөвхөн төсвийн алдагдлыг механикаар нөхөх гэсэн харалган шийдвэрүүд болжээ.

“Тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ” гэж амлаж байсан эрх баригчид Нийгмийн даатгал ийн шимтгэлийг нэмэгдүүлж 2026 онд эрэгтэйчүүдийн #тэтгэврийн насыг 65, 2036 онд эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 65 болгон нэмнэ гэнэ.

Тэтгэврийн нас дундаж наслалттай холбоотой болохоос эдийн засгийн харалган шийдвэртэй холбоогүй. Монголын эрчүүдийн дундаж наслалт 66, эмэгтэйчүүдийнх 76 байгааг тэд мэдэж баймаар даа.

Төрөөс угжуулдаг данхайсан бүтцээ багасгаагүй байж тэтгэврийн нас нэмэх шийдвэрээ эргэн харах ёстой.

Ажлынбайр ховор, хүнийг нас зүсээр нь ялгаж буй одоогийн хөдөлмөрийн зах зээлд 60 гарсан ахмадууд тэтгэвэр байхгүй, ажлын олдоц бага, яах юм болж байна аа?

 

Ц.Баатархүү

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=369505173430896&id=346227292425351


URL:

Сэтгэгдэл бичих