Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй 8000 гаруй иргэн ханджээ

8066

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ гуравдугаар сарын 6, 7, 9-ний өдрүүдэд дүүрэг бүрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд бүртгэж өчигдөр дууслаа.Энэ жил 8000 гаруй иргэн тус улсыг зорьж ажиллах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд эдгээрээс сонгон шалгаруулалтаар нийт 600 иргэнийг ажилд зуучлах бөгөөд бүртгэлд орсон иргэдийг ажил олгогч талаас нас, хүйс, эрүүл мэндээр нь шалгаруулан ажилд авах гэнэ.

2015, 2016 онд тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 4000-5000 орчим иргэн л бүртгүүлж байсан бол энэ жил 8000 гаруй болж өссөн нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих