Спикерийн шаардлага буюу хуулинд дарагдсан гишүүд

Ирэх оны төсвийн төслийг хэлэлцээд тун завгүй. Хэлэлцэх цаг нь ч тулсан байгаа билээ. Ер нь жил бүрийн төсвийн төслийг хэлэлцэх цагаар гишүүдийн ирц урьдынхаасаа идэвхждэг. Учир нь гишүүд өөрсдийн тойрогт ахиухан хөрөнгө оруулалт хийлгэчих гээд л зүтгэнэ дээ. Өнөөдөр ч энэ дүр зураг өмнөх жилүүдийнхээсээ илүү мэдрэгдэж байна. Олсныхоо хэрээр идэж болохгүй. “Барж идсэн баянаас мэрж идсэн гуйлгачин дээр” гэдэг ардын сайхан үгийг сануулж, анхааруулаад ч нэмэргүй дэг ээ.

Сонгуулийн өмнөх жил учир тойрог, мандатдаа нрэх оны сонгуулнас өмнө томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх, сонгогч бүртээ бнш юм аа гэхэд сум, дүүрэг, хороо бүрт нүдэнд өртөх тоглоом, биенйн тамнрын дасгалжуулалтын тоног төхөөрөмж ч болов “босгочих” гээд амьсгаа дээгүүрхэн байцгаана. Төсвийн төслийн заалт бүр дээр л зарчмын зөрүүтэй санал гарч, тэр бүхннйг хураалгаж байна гэхэд хилсдэхгүй. Өчигдрийн чуулганы хуралдаанаар гэхэд 100 саналын томъёолол хураахаар хэлэлцлээ. Энэ бүхэн дээр гишүүдийн нүд чих соргог байна гэж жигтэйхэн.

Парламентын дугуй танхимд гишүүд жирийтэл тойрч суучнхаад саналын томъёоллоор санал хураахад УИХ-ын даргын алхны дуутай зэрэгцэн ярсхнйтэл өмнөх кнопоо дарцгаах. Ирэх оны төсвийн төслийн араас Мөнгөний бодлого орж ирэх гэж байна. Гэтэл үүний зэрэгцээ шийдэлд хүрэхгүй байгаа нэг асуудал байх. Энэ нь Сонгуулийн хуулийн тогтолцоо. Өмнөх сонгуулийг 26 мандаттайгаар явуулсан. Харин энэ удаад УИХ дахь хоёр хүчин сонгуулийн тогтолцоон дээр эсрэг тэсрэг байр суурь баримталсан хэвээр гурав дэх жилтэйгээ золгож байна.

Эдүгээ АН 26 тойргийг дахин жижиглэхгүй, харин мандатыг олон болгож болно хэмээж байгаа бол МАН тойргийг 48 болгоё гэсэн санал дэвгпүүлсэн. Энэ хоёр нам аль алиндаа саналаа хүргуүлээд ч нэгдсэн ойлголцолд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Ямар сайндаа л УИХ-ын дарга УИХ дахь намын бүлгүүдийг Сонгуулийн хуулиар нэгдсэн ойлголцолд яаралтай хүрэх үүргийг өгөх вэ? Сонгуулийн тогтолцооны асуудлаас шалтгаалж парламент гацаанд орох магаддалтай юм. Тиймээс УИХ-ын дарга үүнийг анхааруулсан чиглэлийг энэ долоо хоногт чиглэл өгсөн.

Спикер өгсөн чиглэлдээ “Улсын Их Хурлаар сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хугацаа нэлээд удаашралтай байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэн батлах тал дээр Улсын Их Хурал удаан ажиллаж байна гэсэн санаа бодол олон нийтийн дунд байгаа нь ч нууц биш. Иймээс хуулийг энэ 11 дүгээр сард багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Сонгуулийн хуулийг хойш тавих боломж, хугацаа бидэнд байхгүй. Сонгуулийн хуульд өөрчлөлт орох боломжгүй тухай яриа байх ёсгүй шүү. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал нь гурван жилийн өмнө хоёр нам ярилцаад тохирсон зарчмын асуудал.

Намууд ч энэ хуульд өөрчлөлт оруулна гэдгээ хэлчихсэн шүү дээ. Ийм учраас сонгуулийн хуульдаа зохих өөрчлөлт оруулах нь гарцаагүй. Өмнө нь бид Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл дээр ярилцаж тохирсон хоёр асуудлыг анхаарах шаардлагатай. Улсын Их Хурлын болон Орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийг хамтатган явуулах эсэх асуудлыг орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг ярих үед ярилцъя.

Асуудлыг заавал Улсын Их Хурлын сонгуулийн хуультай барьцалдуулах нь зохистой биш” гэдгийг онцолсон байсан. Үнэндээ, Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг батлахад нэг сарын, Сонгуулийн хуулийг батлахад cap гаруйн хугацаа үлдээд байна. Үүнээс цааш хугацаа ч байхгүй юм. Харин хугацаа нь туллаа гээд хуулиудыг бөөндөн “гурилдан” баталчих вий дээ гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна лээ.

ub times


URL:

Сэтгэгдэл бичих