12 настай хүүхэд амиа хорложээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутагт  12 настай Н гэх хүүхэд  амиа хорлосон байна. Цагдаагийнхан түүнийг  гэртээ боомилж үхсэн байдалтай байхад нь олжээ. Талийгаачийн амиа хорлох болсон шалтгааныг нь тогтоохоор цагдаагийнхан ажиллаж эхэлжээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр талийгаач гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас болж ийм байдалд хүрсэн байж болзошгүй гэнэ. Дашрамд дуулгахад, өнгөрөгч долоо хоногт  нэг гэр бүлийн хоёр амиа хорлосон байсан. Тэд  зочид буудлын өрөөнд амиа хорлоод зурвас үлдээсэн байсныг албаныхан хэлж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих