Гурав дахь амьдралаа модель залуутай эхлүүлсэн Б.Хулангийн зугаа цэнгэл

14639897_1158902990862498_7115669804299682471_nНисгэгч залуутай эхлүүлсэн анхны амьдралдаа цэг тавьж, хөөрхөн охиноо аваад салсан гэгддэг жүжигчин Б.Хулан төд удалгүй өөрөөсөө 12 насаар ах Б.Соёлтхүү гэгчтэй ханилж байлаа. Оюутан ахуй цагаас нь эхлэн өнөөг хүртэл өөрийг нь битүүхэндээ хайрлаж явсан гэх эр нөхрөө тэрбээр “Хайр халамж сайтай, хажууд нь байхад түшигтэй” хэмээн хэвлэлийнхэнд амаа олохгүй магтаж суусан удаатай. Чамгүй хөрөнгөтэй эрийн энгэр түшсэн жүжигчин бүсгүй ч өдрөөс өдөрт өнгө зүс нэмж, С.Ренчинлхаа хүүгээ төрүүлээд удалгүй уран бүтээлдээ эргэж орсон.

Харамсалтай нь, жүжигчин бүсгүйн энэ сүрхий магтаал төдий л удаан үргэлжилсэнгүй. Үе мултарсан ахимаг насны нөхрөөсөө салаад охин, хүү хоёртойгоо цуг амьдарч эхэлсэн тэрбээр саяхныг хүртэл энэ тухайгаа ихэд нууцалж явжээ. Үзэсгэлэнтэй бүсгүйг үнэтэй гоёл, гоо сайхны мэс заслаар эрхлүүлж явсан хөгшин амраг нь тансаг хаустаа ганцаар хоцорч, залуухан эхнэрийнхээ шинэхэн хайр дурлалыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн гэдэг.

Өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү, загвар өмсөгч залуутай ихэд дотносоод байгаа  жүжигчин Б.Хулан хайр сэтгэлээ албан ёсоор зарлаж, хоёр дахь амьдралдаа цэг тавьснаа ийнхүү дэлгэжээ. Өмнөх хоёр нөхрийнхөө бэл бэнчингийн ачаар хамар, нүдээ хүртэл янзлуулаад амжсан жүжигчин бүсгүй маань Б.Хайдав гэх царайлаг, загвар өмсөгч залууд унаж тусталаа дурлаад байгаа аж. Тэдний хайрын романс тун ч сонирхолтойгоор үргэлжилж буй бөгөөд хөөрхөн Б.Хулан эцэг ондоотой хоёр хүүхдээ шинэхэн аавтай болгож, гурав дахь амьдралаа зохиох талаар аль хэдийнэ төлөвлөчихсөн гэнэ шүү.

С.Бамбар

factnews.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 20 April 2017

Соёлтхүү гэхээр хужаа байх нээ , Хужаагын дэвсгэр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.