Хөөрхий дөө Ц.Батбаяр гишүүн

Парламентын бүрэн эрхийн хугацаа бараг талдаа орж байхад хэлд ордоггүй гишүүд нэгээр тогтохгүй бий.

Гэтэл сүүлийн үед тэд гэнэт хэлд орж эхэллээ. Гэхдээ хууль санаачилж, санаачилсан хуулиа хамгаалах гэж, өөрөөр хэлбэл үндсэн ажлаа хийх гэж хэлд орсон хэрэг биш л дээ. Шал өөр өнцгөөс дуугарах болж, үүгээрээ  сонгогчдын сэтгэл санаанд нийцнэ гэж бодсон бололтой.  Ц.Шинэбаяр гишүүн эдгээр  гишүүдийн салхийг хагалж, энэ дүрдээ тун муугүй тоглож явна. Харин эрхэм гишүүний араас “алим” хэмээн “өхөөрддөг” Ц.Батбаяр гишүүн орох нь тэр. Тэрбээр сүүлийн үед Засгийн газрын гишүүдийг том дуугаар шүүмжлэх болж, үүндээ их сэтгэл хангалуун байгаа бололтой. Хэн нэгний хатгаасаар ийнхүү жүжигчин болж яваагаа өөрөөс нь өөр хүн мэдэхгүй гэж бодсон уу, ямартай ч дүрдээ шууд орлоо. Багахангайн махны ченжээс өдий хүртэлх өгсүүрийг  зальжиндуу  аргаар хөнгөхөн сэмхэн алхаж яваа түүнд үүнээс өөр тодрох арга байхгүй л юм байх даа.

Өөрөөсөө томдсон хотын мэрийн албан тушаалыг хэл амтайхан хашиж, түүнээс хэд дахин том их хурлын гишүүний албан тушаалыг арай ийм амархан,  хэн нэгнийг шүүмжилснээр од болчихдог гэж бодоогүй л байлтай.


URL:

Сэтгэгдэл бичих