Ижил хүйстэн оцон шувууг салгах гэж оролдож байна

Канадын амьтны хүрээлэнд амвдардаг хоёр эрэгчин оцон шувуу шөнийг хамтдаа өнгөрүүлж бие биендээ наалдаж байдаг гэнэ. Ийм харьцаа нь ирсэн хүмүүст таалагддаг хэдий ч тэр хоёрыг салгах шийдвэрийг хүрээлэнгийн удирдлага гаргажээ. Африк төрлийн оцон шувуу сүүлийн үед устаж үгүй болох аюултай тулгараад байгаа учир энэхүү зүйлийг үлдээх үүднээс 20 настай Бадди болон 10 настай Педро оцон шувуудыг салгаж эмэгчинтэй байрлуулахаар шийдсэн байна.

Үүнтэй зэрэгцэн амьтан судлаачид сүүлийн үед түгшүүр зарлах болжээ. Учир нь ан амьтны дунд ижил хүйсийн харилцаа түгээмэл болж эхлээд байгаа юм. Ийм үзэгдэл анааш, сармагчин, далайн гахайн дунд хамгийн их тохиолдож байна. Ижил хүйстний харилцааг эрэгчин төдийгүй эмэгчин хүртэл ил гаргах болсон юм.

Харин амьтны эрхийн төлөө тэмцэгчид Педро, Бадди хоёрыг салгах ёсгүй. Нэгэнт тэр хоёр хамтдаа сайхан байгаа бол тайван орхи гэж шаардаж байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих