Тахийн сүрэг дөрвөөр нэмэгджээ

68egj5q5e4f58541a1l65ahf17Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс энэ сарын 20-нд дөрвөн тахийг Монголд нутагшуулжээ. Тэднийг Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт нутагшуулж байгаа аж.

Тахийн тээвэрлэлтийн ажилд Праг хотын амьтаны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек орлогч захирал Яраслов Симак, Олон улсын Тахь Группын хүндэт ерөнхийлөгч Томас Фпистерер нар оролцжээ.Одоогийн байдлаар Монгол Улсад 600 гаруй тахь байгаа юм. Түүнчлэн энэ оны эхний хагас жилд тахийн сүрэг 55 унагаар “бүл нэм ээд” байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.