Наадмаар автозамын боомтууд амарна

467d754a26374802128b70b40ab66c0773d03ce5Улсын баяр наадмаар буюу 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал хугацаанд хилийн автозамын боомтууд амрана. Төмөр зам, агаарын замын боомтууд олон улсын хуваариар ажиллана гэдгийг Гадаадын иргэн, харъяатын газрын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Харин долдугаар сарын 16-наас хэвийн ажиллаж эхлэх юм байна. Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг  олон улсын чанартай, авто замаас бусад төрлийн  боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах учир иргэд баярын өдрүүдэд урд хөршийг зорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчиж болох юм  байна.


URL:

Сэтгэгдэл бичих