Зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг буулгаж эхэллээ

ic3i7p4dtakig2eobhmo5o929_bНийтийн эзэмшлийн гудамж талбайд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг хотын Ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн долоо хоногоос зогсоож эхэлсэн. Энэ хүрээнд “Хархорин”, “Бөмбөгөр”, “Барс” зах болон МУБИС, Бөхийн өргөө зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт зөвшөөрөлгүй барьсан саравчийг буулгаж байгаа. Харин долоо хоногоос зөвшөөрөлгүй, дур мэдэн байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгах юм байна. Энэхүү шийдвэрийг МХЕГ-ын дарга болон хотын Ерөнхий менежер гаргажээ. Нийслэлд 1500 гаруй ТҮЦ бий. Тэдний 500 орчим нь л зөвшөөрөлтэй. “ТҮЦ эрхлэгчдийн холбоо”-ноос өнгөрсөн жил уг ажлыг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж, шүүхээс Хотын даргын шийдвэрийг хүчингүй болгож байсан. Харин шинэчилсэн журам, МХЕГ-ын тушаалаар энэ удаад зөвшөөрөлгүй цэгүүдийг буулгах эрх зүйн орчин бий болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих