1500 хүүхдийн хүчин чадалтай анхны сургууль нээлтээ хийлээ

21908396_1670581736347491_297215176_oБаянзүрх дүүргийн Хо Ши Мин-ий нэрэмжит 14 дүгээр сургуулийн шинэ барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Батзандан,  БСШУЯ-ын дэд сайд Ё.Отгонбаяр,  Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

14 дүгээр сургууль 1949 онд 2 багш, 2 ажилтан, 75 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол  өдгөө 110 багш, 40 ажилтан, 3200 хүүхэдтэй болж өргөжжээ.  Дашрамд мэдээлэхэд Засгийн газрын концессийн гэрээгээр хийгдсэн уг сургуулийн гадна болон дотор барилгын угсралт, тохижилтын ажлыг ‘’Цамхаг констракшн’’ ХХК гүйцэтгэсэн байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 1500 хүүхдийн хүчин чадалтай анхны сургууль нээлтээ хийж байгааг тус сургуулийн захирал В.Цэцгээ онцоллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


URL:

Нэр: Зочин Огноо: 29 September 2017

…Хуухдийн хучин чадалтай гэнэ уу, ямар унаа, техник, хеделгуурийн хучин чадлыг шинжиж байгаа биш дээ. Хуухдуудээр мен тоглох реклам хийж бна уу. Энэ сэтгуулчид ер нь уг хэллэгээ сайн бодмоор юм. … хуухдийн багтаамжтай гэдэг юм шуу.

Сэтгэгдэл бичих