АФГАНИСТАНЫ ХАЗАРА НАРЫН ГАЖ ЗАН ҮЙЛ (БИЧЛЭГ)

xazarАшура хэмээх уй гашуудлын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ өдөр Иран, Азербайджан, Пакистан, Ливан гэх мэтчилэн дэлхийн өнцөг булан бүрт суугаа мусульман шиитүүд тусгай олс дээс, гинж, саваа мод, хутга зэргээр нуруу, цээж, хөх зэрэг биеийнхээ хэсгүүдийг цохиж цусаа асгаруулдаг өвөрмөц заншилтайгаар тэмдэглэдэг байна. Энэхүү өөрийн биеэс цус гаргадаг заншил нь Иракийн нэгэн хот Кербелд халифын цэргүүдтэй тулалдаж байгаад амь үрэгдсэн зөнч Мухаммедын ач хүү Хусейн болон түүний гэр бүлийнхэн, хамтран зүтгэгчдэд зориулсан нийтийн энэ ёслол бөгөөд эмгэнэлт явдалд ч хүргэх үе байдаг гэнэ.

Хусейн нь Исламын төлөө өөрийн амь амьдралаа зориулснаараа зовлон шаналалын билэгдэл болсон ба энэ өдөр биеэ шархдуулж гэмтээн цусаа асгаруулснаараа өвчин зовлонгоос салж эдгэрч эмчлэгдэж байна гэж үздэг юм байна. Мусламын номлогчдын үзэж байгаагаар энэ өдөр анхны хүн, сахиусан тэнгэрүүд, дэлхий болон тэнгэр бүтээгдсэн гэнэ.

Афганы Хазара нар шашны Ашура баярыг тэмдэглэж байгаа нь

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих