БУСДЫН НОМЛОЛООР ХӨГЖИХГҮЙ…

12286

Хүн, хүмүүс ер нь нэг зүйлээсээ амархан уйддаг амьтан. Аливаа өөрчлөлт шинэчлэлтийг байнга хүсэж байдаг. Энэ шинэчлэл нь нийгмийн хөгжилд өмнө нь арай удаан байсан бол өнөө цагт хурдассан ажээ.

Социализмын үед бид өөрсдийгөө бидэн шиг өөдгүй амьдарч байгаа улс ертөнцөд байхгүй юм шиг л боддог, тэгж ч барууныхан сурталчилдаг байлаа.

90 оны залуучууд бид энэ соц нийгмийг өөрчлөн барууны өндөр хөгжилтэй улсууд шиг монголоо хөгжүүлэх мөрөөдөлтэй байлаа. Нийгэмч залуучуудын ярьж буй шинэчлэл өөрчлөлт хийхийг бүх нийтээрээ дэмжиж байлаа.
Шинэ үндсэн хуулиа баталлаа. Биеэ даасан тусгаар улс болсонч чонын амнаас мултарч барын аманд орсон үйл байсныг тэр даруйдаа бид мэдсэнгүй.

Олон зүйлээр үүнийг нотолж болох ч нэг жишээ хэлье. Улс маань тусгаар мэт харагдавч ЭЗ, банк санхүүгээрээ бол дэлхийн эздийн хараат. Тэдний хяналтгүйгээр юуч хийх боломжгүй байдалд орчихсон байна. Биднийг далдаас үл үзэгдэгч гараараа удирдаж байна. Тэдний заавраар социализмын үед бий болгосон 3600 үйлдвэрийг устгаснаар хүн амын 60 хувь ажилгүй болж одоо 900000 хүн ядуу гэдэг ангилалд орсныг саяхан дэлхий дахинаа зарлалаа.

Цаг хугацаа гэж агуу зүйл биднийг зөв замаар явсан уу? үгүй юу гэдгийг харуулаад өглөө.
90 оноос өмнө ажилгүй хүнгүй, гуйлгачингүй байсан монгол улс өнөөдөр гуйлгачдынхаа тоог ч мэдээлэхээс ичиж байна.

Бид ардчилсан засгийн үед хүн бүр их ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ болсон гэдэг. Өнөөдөр иргэд албан тушаалтныг, төр засгийн буруу үйлийг шүүмжлэн нийтлэх боломжгүй. Хэвлэл мэдээлэл бүгд төлбөртэй. Төлбөрийг өгнө гээд ч тийм зүйл нийтлэхгүй. Ингээд үг хэлэх эрх чөлөө маань гэр орон, гал тогоогоор л дуусаж байна. Жагсаал цуглаан хийвэл зөвшөөрөл ав гэнэ. Түүнийг нь өгөхгүй. Бид эрх чөлөө гэдэг сайхан үгэнд хууртчээ. Тэгээд ч орох оронгүй, гэртээ хоолгүй, гуйлгачин ядуус эрх чөлөөгөөрч яах ч юм билээ!

Ардчилалын жилүүдэд бидний жигшдэг улужлал удамшилд зохисгүй буруу эрх чөлөөнүүд бий болсон.
Өнөөдөр иргэд сурахгүй байх эрхтэй, ажил хийхгүй байх эрхтэй, боолчлогдох эрхтэй, аав ээжээ асрахгүй, архидах мансуурах, хулгай луйвар хийх, эх орноосоо урвах эрхтэй болоод зогсоогүй, тийм булайнуудыг цэвэрлэхгүй амьд байлгах цаазлахгүй байх эрхтэй болжээ.

Бидний чиг баримжаагаа болгосон америк европын ардчилал зогсож мөхөл рүүгээ явж байна. Тэд хөгжлийн шинэ гарц хайж байна. Тэгвэл ямар улс хамгийн зөв хөгжлийн замаар замнаж байна вэ? гэдэг асуудалд хариулах болжээ. Үүнд дэлхий нийтээр хятад, орос, хойд солонгос, арабын зарим улсууд зэрэг хуучин социалист чиг баримжаагаар нийгмийн сайн сайхан, үндэстнийхээ эрх ашгийг тэргүүнд тавин хөгжиж буй улсуудыг нэрлэж байна.

Тэр дундаа хятад улсын өөрийн онцлогтой социализмын зам нь улс орнуудын анхаарлыг татаж байна. Саяхан хуралдсан ХКНам XIX их хурлаараа социализм байгуулахаа зарлалаа.

Ард түмнийхээ эв нэгдлийг ханган үндэстнийхээ эрх ашиг дээр нэгдэж чадсан тэр улс бусдаас хараат бусаар хөгжиж байна.

Хөгжлийн тухай толгой эргүүлсэн олон мянган онолууд байдаг ч түүний 99,99 хувь нь хоосон номлол онол болой.

Харин нийгмийн хөгжлийг цөөнхийн эрх ашгийг хамгаалсан нийгэм, хөгжил буюу капиталист зам, олонхийн эрх ашгийг хамгаалсан нийгэм, хөгжил буюу социалист гэж хоёр л хуваадаг юм байна. Энэ бол туйлын үнэн.

Энэ хоёр зам нь ээлжлэн солигддог жамтай аж. Ерөөсөө хөгжлийн хоёрхон зам, хөгжил хоёр туйлтай гэсэн үг. Энэ хоёр туйл нь нэг нь нөгөөдөө шилжин солигдох хугацааг шилжилтийн үе гэдэг. Энэ үе нь хир хурдан удаан байх нь төр засаг нь хэний эрх ашгийг барьж байна гэдгээс хамаардаг ажээ. Шилжилтийн тухай олон мянган онол номлолыг орхиё. Олонхийнхоо эрх ашгийн бариад явбал орос, хаятад, хойд солонгос луугаа адил хурдан хөгждөг ажээ. Харин манайх шиг цөөнхийн эрх ашгийг хамгаалбал хүнд бөгөөд зовлонтой удаан үргэлжилдгийг бид биеэрээ мэдэрцгээж байна.

Эцэст нь хэлэхэд бид нийгмийн хөгжлийг буруу таньсныхаа балгаар цөөнхийн засаглалыг хэт магтаж диваажин мэт сурталчилж түүнн рүү шилжихдээ социализмын үед бий болгосон бүгдээ устгачихаад капиталист (ардчилсан) нийгэмд давхиад очсон маань мөнч том алдаа болжээ.

Өнөөдөр дэлхий нийтээрээ хямарч байна. Энэ хямрлын шалтгаан ч тодорхой дэлхийн ихэнх улсууд хөрөнгөтний буй цөөнхийн сайхан амьдардаг нийгэмд байгаа учир нийгмээрээ зогсолт руу явж байна. аль нэг нийгмийн солигдох үед гардаг муу симптом бүхэн илрэн гарч байна.

Иймд бөмбөрцөг даяараа хөгжлийн шинэ замын тухай яригцгааж хайж эрэлхийлж байна. Манайд ч ялгаагүй. Үүндээ л бид ахин алдахгүй байх ёстой!!!

Нийгэм, хүн төрөлхтний хөгжил нь социализм ба капитилизм гэсэн хоёр л туйлтай. Энэ нь арга билэг, нэг зоосны хоёр тал, өдөр шөнө гэсэн үг. Нэг нь нөгөөгүйгээр орших аргагүй. Энэ хоёр нь ээлжлэн солигддог. Нэг туйл дээрээ мөнхийн байна гэж үгүй. Аль аль өөрийн давуу болон сул талуудтай. Аль нэгийг нь хэт дөвийлгөвөл алдаа болдог ажээ. …

Бид өнөөдөр хөгжлийн замын асуудалдаа засвар хийх гэж байна. Бид алдахгүй байхын цорын ганц баталгаа бол Монгол түмнийхээ эрх ашиг, өвөг дээд эсийн сургаал, захиас, газар нутаг, тусгаар тогтнолоо дээдэлсэн үндэсний үзлээ барьж асуудалд хандах явдал юм. Харь хүний үзэл номлол, харийн бодлогоор улс үндэстнээ хөгжүүлж чаддаггүй юм байна гэдгийг мах цусаараа мэдэрцээсэн байлгүй дээ.

Д.Батнасан. 2017-10-25


URL:

Сэтгэгдэл бичих