Монголд ”жорлонгийн хувьсгал” хийх шаардлагатай болжээ

Дэлхийн 00-ийн өдөр-ийг Монгол Улс анх удаа энэ сарын 19-нд тэмдэглэсэн бөгөөд Дэлхийн 00-ын байгууллага XI их хурлаа Хятадын Хайнан аралд энэ сарын 21-24-нд жорлонгийн хөгжлийн талаар туршлага солилцжээ. Энэ үеэр жорлонгийн тэргүүн туршлага, ололт амжилтыг харуулсан үзэсгэлэн гарч, Хятад улс айл өрхийн, нийтийн, аялал жуулчлалын, хотын жорлонгийн асуудлыг “хүн төвтэй” зарчимд нийцүүлэн сайжруулж, багагүй амжилт гаргасан тухайгаа тайлагналаа.

Тиймээс “Жорлон бол хүний чухал хэрэгцээ, ая тухтай тохилог орчин байх ёстой учраас жорлонгийн менежментийг хөгжүүлэх нь” хамгийн чухал гэж үзэж байгаа аж. Гэтэл монголчууд үнэхээр хоцрогдсон байна. Монголын 300 сум халуун устай, халуун усаа крантнаасаа авдаг айл өрх, албан газар, эмнэлэг, тэр болгон байхгүй, аль ч сумын төвд шаардлага хангасан цэвэрхэн бие засах газар байхгүй гэдгийг бүгд мэднэ.

Хэдийгээр хөдөөд ийм хүндрэлтэй асуудал байдаг ч хотын захын хорооллууд түүнээс илүү бохир орчинд амьдарч байгаа. Агаарын бохирдлоос илүү “чимээгүй тахал” бол гэр хорооллын бохир, муу усны нүх, ялгадас, хуурай хог хаягдал гээд эрүүл орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байна. Тиймээс нүхэн жорлонгийн хийц загвар, дизайн, ая тухтай, эрүүл ахуй, экологийн аюулгүй байдлыг шийдэх гарцаа иргэд төр засаг ч олоогүй байгаа.

Жил бүр улсын төсөв хэдэн их наядаар батлагддаг ч “жорлон”-нд зориулсан хүн амынхаа усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулсан нэг ч төгрөг төсөвлөгдөхгүй байна. Иймд “жорлондоо хувьсгал” хийх хэрэгтэй болжээ” хэмээн “Шийдэл” ТББ-ын тэргүүн Д.Балсандорж мэдэгдэв.

Д.Гэрэлт

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих