1072 хувьцааны 108 хувьцааг арилжаанд оруулна

17705

2011 оноос эхлэн иргэн бүр Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцаа эзэмшиж ирсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл 7 жил болохдоо Эрдэнэс тавантолгойн компанийн хувьцааны үр шимийг хүртсэнгүй. Өнгөрсөн хугацаанд оюутны сургалтын төлбөр, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр, сонгуулийн өмнөхөн бэлэн 300 мянган төгрөгөөр гээд ашиглахыг нь ашиглачихсан. Харин одоо хичнээн хүн хувьцаа эзэмшиж байгаа, хичнээн хувьцаа бий эсэхийг бүртгэлжүүлэх ажил хийж дуусчээ.. Харин ирэх хавраас эхлэн 1072 хувьцааг арилжаанд оруулж эхлэх бэлтгэл ажил хангагджээ. 1072 хувьцааг үе шаттай арилжина. Хөрөнгийн бирж дээр, хоёрдагч зах зээл дээр зэрэг… Эхний ээлжинд бүх хувьцааг арилжаанд оруулах боломжгүй бөгөөд 108 ширхэг хувьцааг арилжаанд оруулна. Үүнд иргэн болон ААН-ийн хувьцаа багтана.

Эх сурвалж ТӨР.МН


URL:

Сэтгэгдэл бичих