Хүүхэд зодсон гэх цэцэрлэгийн багшид хариуцлага тооцох уу?

18719

Цэцэрлэгийн багш нарын ёс суртахуутай холбоотой хэл ам үе үе гара боллоо. Хүүхдүүдтэй зүй бус харьцсан гэх мэдээлэл гарснаар иймэрхүү зүйл тогтмол байдаг байх гэсэн хардлагыг ч эцэг эхчүүдэд төрүүлээд байна.

Өмнө нь бас нэгэн цэцэрлэгийн багш хүүхэд зодож чимхсэн хэрэг асуудал дагуулж, арга хэмжээ авахуулах дээрээ хүртэл тулж байсан нь саяхан. Хүний нялх хүүхдүүдийг хүмүүжүүлж сургахын оронд зодож занчих нь багшийн үйлдэл, ёс суртахуунд нийцэхгүй баймаар.

Улмаар хүүхдээ өглөө нь зүгээр ангируу нь оруулаад орой авахад  хөл нь өвдөөд гишгэж чадахгүй болсон хүүхдийнхээ талаар нэгэн ээж гомдол гаргаж цахим ертөнцөөр мэдээлэл хийсэн.

Хүүхэд нь багш зодоод би гишгэж чадахгүй болсон гэж хэлж байхад багш нь би зүгээр л цаасаар цохисон гэж ээжид нь хэлсэн аж. Цаасаар ч бай гараар ч бай хүүхдийг зодох эрх тэнд байхгүй.

Ил гаргаж хэлж байгаа нь энэ ээж боловч үүний цаана хэдэн эцэг эх хүүхдээ зодуулчихаад нууж яваа бол. Цэцэрлэгийн багш нарын ёс суртахуун хүүхдийн аюулгүй сурч хүмүүжих эрхийг хаана хэн хамгаалах вэ?

Б.Оюунзул

Bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих