О.Тэмүүжин: “Яг түүн шиг” шоунд өөрийгөө 100 хувь дайчилж оролцоно

gfgj-600x450Ням гариг бүрийн орой үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг-3 ” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох найман оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний гурван оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г. Сүндэрмаа нар сонгогдсон. Тэгвэл дөрөв дахь оролцогчдыг өнөөдөр зарлалаа. Шоунд оролцох дөрөв дахь оролцогч бол “Эмоци продакшн”-ийн жүжигчин, дуучин, бүжигчин О. Тэмүүжин буюу Тэмка сонгогджээ.

Тэрээр “Яг түүн шиг” шоуны гол дүр, сэтгэлд хүрсэн дүр байхын төлөө оролцоно. Үзэгчдэд шал өөр харагдах Тэмка “Яг түүн шиг” шоуны тайзнаа бэлэн. “Яг түүн шиг” байхын тулд жүжигчин хүний мэргэжил давуу талтай гэж би хувьдаа бодож байгаа. Жүжигчин мэргэжлээр овоглож, уран бүтээлээ туурвиж байгаа хүний хувьд энэ шоунд өөрийгөө 100 хувь дайчилж, хичээж оролцоно” гэв.

Өнгөрсөн жилийн “Яг түүн шиг-2” шоунд түүний продакшн жүжигчин Б. Ариунцэцэг амжилттай оролцсон юм.  Тэмкад жүжигчин Б.Ариунцэцэг шоунд оролцсон туршлагаасаа хуваалцаж амжилттай оролцоход тус дэм болох нь ойлгомжтой.


URL:

Сэтгэгдэл бичих