Рио Тинтогийн оронд Хятадын “Jiangxi Copper” орж ирэх үү?

20231525075144Сүүлийн үед Рио Тинто Монголоос гарах гэнэ гэсэн мэдээлэл олны дунд хөвөрсөөр хэрвээ энэ мэдээлэл үнэн бол оронд нь хэн орж ирэх бэ гэсэн таамаг яригдсаар байна

Оюу толгой төслийг Рио Тинтогоос өөр хэн явуулж чадах бэ. Рио Тинтог орлож, Монголд ашигтайгаар ажиллаж чадах дараагийн түнш хэн бэ.Энэ асуултын хариулт нь Хятадын хамгийн том зэсийн корпораци болох “Jiangxi Copper” байж болох юм гэсэн мэдээлэл байна.

Жиангши Коппертой “түншилвэл” Монголын тал “Оюу толгой” ордын 49%-ийг эзэмшинэ

“Жиангши Коппер” нь олборлох, баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх гэх мэт уул уурхайн бүх шатны үйлчилгээ явуулдаг юм байна. Харин Оюу толгой одоогоор “зөвхөн” олборлох болон баяжуулах үйл ажиллагаа явуулдаг. Оюу толгойн баяжмалыг 100 хувь Хятад руу экспортолдог ба түүний ихэнх хувийг “Жиангши Коппер”авдаг юм байна.  Олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн хүртэл нэг гарт төвлөрсөн байх нь цаашид нэг давуу тал болно гэнэ. “Жиангши Коппер”-той хамтарснаар ирэх ашиг үүгээр дуусахгүй бөгөөд  дараах зүйлсийг дурдаж болно.

Эхний ээлжид 200,000 хүн ам бүхий Эрдэнэт хотоос 3-4 дахин том хот  болох томоохон суурьшлын төвийг байгуулна. “Монголын талын эзэмшлийн хувийг 49 хүртэл нэмэгдүүлнэ”. “Жиангши Коппер” нь төрийн өмчит компани учир төслийг саад, үл ойлголцолгүйгээр тууштай үргэлжлүүлэх боломж бий. Түүнчлэн Монгол ажилчид Хятад ажилчидтай ижил хэмжээний цалин авна. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай олон компани байдаг бөгөөд  бид Хятадуудтай хэл амаа ойлголцож, түншилж сурсан. Хэрвээ Оюу толгойн төсөл дээр Хятадын “Жиангши Коппер” орж ирвэл хоёр орны найрамдалт харилцааг илтгэсэн Азидаа тэргүүлэх томоохон бүтээн байгуулалт болох бүрэн боломжтой төдийгүй Дэлхийн хэмжээний гэрээ болох гэнэ.

Мөн техник хангамж, боловсон хүчин, шаардлагатай ажилчид бүгдийг нэг доороос хурдан шуурхай авах боломжтой. Эцэст нь Монгол улсын иргэд төслийн үр ашгийг шууд гар дээрээ авах боломж нээгдэх юм гэнээ.

 


URL:

Нэр: зочин Огноо: 1 May 2018

ашигаа зөв хувиарлаж байвал хэн ч яадаг юм бас урвагч нар дундуур орчихгүй бол

Нэр: иргэн Огноо: 2 May 2018

За ингээд монгол охид эмэгтэйчүүд хятадуудтай гэрлэж 20-30 жилийн дараа урд хилийг хятадын эрлийзүүд манах бололтой. Ер нь бол БНХАУ-тай хиллэж байгаа газарт Хятадаас өөр хөрөнгө оруулагчыг сонгох ёстой. Оростой хиллэж байгаа газарт Оросоос бусад орны хөрөнгө оруулалтыг дэмжих нь манай орны тусгаар тогтнолд чухал асуудал бусуу. Рио тинто Өмнөгоьд хөрөнгө оруулалт хийж буй асуудал бол маш чухал ач холбогдолтой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Бид гэрээгээ засч сайжруулан ажиллах нь юу юунаас ч чухалдаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.