Жолоочгүй машины аюулгүй байдал эргэлзээтэй

226218-29052018-1527561248-827500434-mashinSmart жолоодлоготой машины шинжээчид Аризона мужид гарсан Uber-ийн машины ослоор хүний амь үрэгдсэн явдлыг жолоочгүй машины туршилтын илэрхий дутагдал гэж үзэж байна.

Гуравдугаар сард туршилтын машин 49 настай явган зорчигчийг дайрч, амийг нь хөнөөсөн юм. АНУ-ын үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан урьдчилсан тайланд оны эцсээс ийм туршилтыг зогсоож магадгүйг анхаарууллаа.

Uber энэ талаар тайлбар өгөөгүй ч мөрдөн байцаалт өгч байгаагаа мэдэгдэв. Тус зөвлөл Uber-ийн машины мэдрэгч урдах саадыг илрүүлсэн боловч зогсох буюу хурдаа сааруулалгүйгээр 64 км/цагийн хурдаар явган хүнийг дайрсан гэж дүгнэсэн байна.

Лазерт суурилсан Lidar төхөөрөмж болон машины радарын систем урдах объектыг буруу таньж, унадаг дугуй түрж яваа хүн гэж ангилсныг зөвлөлийн тайланд дурджээ. Дюкийн их сургуулийн инженеринг, компьютерийн ухааны профессор “мисси Камминг хэлэхдээ уг осол нь давтсан загварыг санах замаар ажилладаг машины таних системийн дутагдлыг харууллаа” гэв.

Тэрбээр “Зам хөндлөн гарч байгаа хүн дугуйгаа түрж явах нь мэдээж. Ийм өгөгдлийг машиныг замд гаргахаас нь өмнө туршилтын өгөгдөлд оруулсан байх ёстой” хэмээн тайлбарлав.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих