С.Амарсайхан: Суурьшлийн бүс, үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон

029137606e6cbf35e2db622c7a57afd9100 айл дахь барилгын материалын зах болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нүүлгэж эхэлсэн. НИТХ-ын дарга С.Амарсайхан болон ажлын хэсэг өнөөдөр газар дээр нь ажил байдалтай танилцлаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энд зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн асуудал яригдаж байгаа юм биш. 2008 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Энд 12 мянган айл өрхийн орон сууц баригдах байсан ч, арван жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар аравхан хувьтай хэрэгжсэн байна.

Түүнчлэн энэ хавийн айл өрхүүдийн амьдрах орчин нөхцлийн сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг арай өөр төвлөрсөн орчинд явуулах газрыг бүрдүүлнэ. Энэ оны нэгдүгээр улиралд батлагдсан тогтоол шийдвэрийн дагуу ажлаа явуулж байна. Энд олон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг.

Суурьшлийн бүс, үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон гэж олон жил ярилаа. Үйлдвэрүүдийг, үйлдвэр технологийн парк руу шилжүүлэх, төвлөрсөн цэгт үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс үйлдвэр технологийн паркийн зам дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хоёр сарын өмнө ямар байсан.

Одоо ямар болж байна. Ерөнхийдөө үр дүн гарч байгаа. Мөн энд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст боломжийг нь олгож байгаа. Худалдааны эрхлэгчдийг хөөж тууж байгаа асуудал байхгүй. Газрын гаргаж өгч байгаа. Хотын зүгээс түрээс төлөхгүйгээр газраа эзэмшиж үйл ажиллагаа явуулах боломжийг хотын зүгээс шийдвэрлэж өгч байгаа.

Ил задгай худалдаа эрхлэгчдийн асуудлыг хүндрэлгүйгээр хоёр сарын дотор шийдсэн. Улсын бүртгэлийн газар дүүрэг рүү шилжсэн гэх мэтээр замын түгжрэлээс багасаж байгаа. Одоо Ерөнхий төлөвлөгөөний газар, Авто замын газар дээр зураг төслийн хийж зуун айлын замыг өргөтгөх, шинэчлэх сайжруулах ажлыг хийж байна. Үүнээс цаашлуулаад орон сууцны долдугаар хорооллын төсөл хөтөлбөрийг цаг хугацаатай хэрэгжүүлнэ” гэв.

Одоогийн байдлаар зам дагуу зөвшөөрөлгүй 37 павильон байгаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Зуун орчмын хөрсний бохирдол байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улаанбаатар хотод батлагдсан газруудад тодорхой давтамжтай газруудад дээж авдаг. Хөрсний бохирдол өндөр гардаг. Одоогийн байдлаар зам дагуу зөвшөөрөлгүй 37 павильон байгаа.

Мөн 70 үйлдвэрээс чулуу, төмрийн 26 үйлдвэр байгаа. Ил задгай худалдаа эрхлэгчдийг шаардлага тавиад нүүлгэсэн байгаа. Харин одоо нийтийн эзэмшлийн талбай дээр ТҮЦ, Павильон байгаа. Бид зуун айлын нүүлгэх ажил эхлээд шалгалт явуулаад мэдэгдлийг хүргүүлж эхэлсэн”.

Түрээслэгчид болон иргэдийнхээ эрх ашгийг бас бодох хэрэгтэй байна

Ш.Болормаа “Би зуун айл дээр долоон жил үйл ажиллагаа явуулж байна. Түрээс өндөр төлдөг учраас хүндрэлтэй. Зам засварын ажил хийгдээд зам хаахаар бид орлогогүй болно. Түрээсээ төлөхөөс эхлээд хүндрэл гарна. Замын ажил энэ сарын 15-наас эхэлнэ гэсэн. Иймээс түрээслэгчид болон иргэдийнхээ эрх ашгийг бас бодох хэрэгтэй байна. Мөн автомашины зогсоолын асуудал болон ТҮЦ-ний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Иргэний бүртгэл газар зуун айлын хоёр ойролцоо байх нь бас замын түгжрэлийн гол асуудал болж байгаа. Зуун айл төвлөрөөд маш олон жил болж байгаа. Иймээс нүүлгэхэд хүндрэлтэй гэж бодож байна. Иргэд 3000 төгрөгийн үнэтэй хадаас авахын төлөө налайх руу явна гэхэд хэцүү шүү дээ. Иймээс нүүлгэхээр асуудлыг шийдэх хэрэгтэй ” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.