10 зүйлийн 2238 шувуу тоолов

Khuvsugl_1806162Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг Хөвсгөл нуурын баруун эргээр хачигт халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийж, 5 секторт 88 дарцаг/км-ийг 5 цаг 6 минут ажиллуулан дарцгаар 2 хачиг цуглуулан анхан шатны боловсруулалт хийж, зүйлийн бүрдлийг тодорхойлоход Бургаастын амнаас persulcatus, Өлхөний амнаас D.nuttallii зүйлийн хачиг илэрсэн ба дээрх 2 ширхэг хачгийг хаягжуулан ЗӨСҮТ-ийн вируслогийн болон шимэгч судлалын лабораторит хүргүүлэв.

Хатгал сумын 13 багийн 102 хүнийг хамруулан хачгаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх тандал судалгааг хийж, 42 өрхийн хүн амд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар, бруцеллёз өвчнөөс сэргийлэх санамжийг тараав.

Мөн Хатгал сумын эрүүл мэндийн төвийн зоонозын халдварт өвчний дуудлагын үеийн бэлэн байдлыг шалгаж, ЭМГ-ын даргын А/87 тоот тушаалаар батлагдсан шалгуурын дагуу үнэлж, мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөө өгөв.

Түүнчлэн Хөвсгөл, Эрхэл нууранд ус намгийн шувуудын хайгуул, тооллогыг хийж 10 зүйлийн 2238 шувуу тоолов.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв


URL:

Сэтгэгдэл бичих