80 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВСАН БАЙЖЭЭ

olloo_mn_1530066562_gurvel80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж аван хадгалж байсан иргэнийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Олдворыг Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үлэг гүрвэлийн араг яс хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг тус дүүргийн цагдаа нар илрүүлсэн байна. Улмаар тээвэрлэж явсан үлэг гүрвэлийн араг ясыг шинжлүүлэхээр Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна.

Харин үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулаад байгаа гэнэ. Тэд уг араг ясыг хилээр гаргаж худалдаалахыг завдсан байж болзошгүй бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих