ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЧ БОЛЗОШГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

5b3eea000d89b6.79830850“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж, тус улсын газрын тосны экспортод хязгаарлалт тогтоосон тохиолдолд тун удахгүй нэг торх газрын тосны үнэ 100 ам.долларын босгыг давж болозошгүй. Ингэснээр газрын тосны үнэ өндөр байх нь ашигтай Орос болон Саудын Арабын барьцаанд Д.Трамп орох болно” гэж Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК дахь Ираны төлөөлөгчдийн тэргүүн Хосейн Каземпур Ардебели Reuters агентлагийн сурвалжлагчид мэдэгджээ.

“Дэлхийн хэрэглэгчид газрын тосонд, ялангуяа АНУ-д бензинд, илүү мөнгө төлж байгаагийн төлөө хариуцлагыг ноён Трамп дангаараа үүрэх болно” гэж тэрээр тэмдэглэсэн байна.

Лхагва гарагт Д.Трамп газрын тосны үнийг зохиомлоор хөөрөгдөж байна хэмээн ОПЕК-ийг буруутгаж, АНУ-ын хамгаалалтад байхыг хүсч байгаа бол газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг холбоотнуудаасаа, тухайлбал, Саудын Арабаас шаардсан юм.

24news.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.