Өвчтөнөө эрэмдэглэдэг байсан эмч нарын аймшигт түүх

Бусдад амьдрал бэлэглэж, өвчин зовлонгоос нь ангижруулдаг учраас эмч нарыг алтан гартай, хосгүй гавьяатай хэмээн хүндлэн дээдэлдэг билээ. Гэтэл бодит байдал дээр өвчтөнөө эдгээх биш, эрэмдэглэдэг аймшигтай эмч нар байдаг гэнэ шүү. Ингээд хүний санаанд багтамгүй үйлдэл хийсэн харгис балмад эмч нарын түүхтэй танилцацгаая.

ae9b89064d01b0596dd5ec803eae42e9

 

1Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнийг өөрчилсөн эмч

 

1975 онд “Хайрын мэс засал” хэмээх ном бичсэн Жеймс Берт эмч уг номондоо “Эмэгтэй хүн төрөхөөсөө бэлгийн амьдралд дасан зохицоогүй байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд мэс засал хийх хэрэгтэй” гэж бичсэн аж. Ингээд зогсохгүй тэрээр өвчтөнүүддээ хэлэхгүйгээр хэлүүнийх нь тагийг авч, үтрээ болон шулуун гэдэсний хоорон дахь ханыг өөрчилж байсан гэнэ.

Шерил Диллон хэмээх эмэгтэй савны өвчтэй болсноор Берт эмчид хандсан байна. Ингээд эмч үзлэг хийж бүсгүйн савыг авах хэрэгтэй гэж хэлж, бүсгүй ч хагалгаа хийлгэхээр болжээ. Ийнхүү есөн цагийн хагалгааны явцад Берт бүсгүйн үтрээний байршлыг өөрчилж, хэлүүний тагийг авсан байна. Диллоны бие маш муу байсан бөгөөд хагалгааны дараа тав хоногийн турш маш их өвдөлт мэдэрсэн аж. Ингээд бие нь илааршиж, хэвийн байдалдаа орсон ч Диллон суух, өмд өмсөх, өвчин мэдрэхгүйгээр секс хийх боломжгүй болжээ.

Жанет Филлипс гэгч эмэгтэй мөн саваа авуулахаар Берт эмч дээр очсон аж. Энэ үед Берт бүсгүйн шээсний мэдрэлийн судсыг хайчилсан учир тэрээр шээс хүрч байгаагаа мэдрэхээ больсон бөгөөд хоёр цаг тутам ариун цэврийн өрөө орох болжээ. Үүнээс үүдэн Филлипс давсагны үрэвсэлтэй болж, хувцас өмсөх үед бэлэг эрхтэнийх нь ойролцоо өвчин мэдрэгдэх болсон гэнэ. Тиймээс Жанет Брэдли Букассо хэмээх эмэгтэйчүүдийн эмчид хандсан байна.

Брэдли Жанетийн бэлэг эрхтэнийг хараад маш их цочирдсон аж. Бүсгүйн нөхөн үржихүйн эрхтэн танигдахын аргагүй болсон байжээ. Бусакко Берт эмчийн эсрэг гомдол гаргасан байна. 1988 онд Берт эмч лицензээ хураалгаж, Огайогийн удирдлагууд өөр аль нэгэн мужид эмчлэх эрхийн лиценз  дахин авах хүсэлт гаргахгүй гэсэн гарын үсэг түүнээс авчээ.

 

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнийг өөрчилсөн эмч

2Бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан Кристофер Данц

 

Кристофер Данц хэмээх энэ эр 20 жилийн турш мэс заслын эмчээр ажилласан байна. Энэ хугацаанд ажлын хамтрагч нар нь түүнд “Хамгийн муу мэс засалч” хэмээх нэр тодотгол өгч амжсан байна.

Тэрээр багын найз болох Жерри Саммерст нурууны хагалгаа хийсэн гэнэ. Хагалгааны үеэр тэрээр нуруунд байрлах артерийн судсыг нь санамсаргүй хайчилсан бөгөөд үүнээс болж их хэмжээний цус алджээ. Хагалгааны дараа Жерри гар, хөлөө огт хөдөлгөж чадахгүй байсан аж. Юунаас бож ийм байдалд хүрсэн шалтгааныг олж, найздаа компьютер оношилгоо хийхийн оронд Кристофер Данц эмч өөр өвчтөнд анхаарал хандуулсан байна. Үүнээс болоод Жерри гар хөлөө тайруулсан аж.

Өөр нэг өвчтөн болох Жеффри Глидуэлдэд хагалгаа хийснийх нь дараа Кристофер Данцын мэс засалч байх эрхийг нь хассан байна. Тэрээр маш муу эмч байсан учир хагалгааны багийнхан хүчээр түүнийг ажиллахыг болиулжээ. Гэсэн ч Кристофер Данц өөрийгөө зөвтгөсөөр байсан гэнэ. Энэ хооронд өвчтөн Жеффри Глидуэлд бие нь дордож, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна. Түүний гэр бүлийнхэн нь өөр эмч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ингээд Жеффрид Рэндал Кирби гэх эмч хагалгаа хийхээр болсон байна. Тэрээр өвчтөний хагалгаа хийлгэсэн хэсгийг нээж үзээд маш их цочирдсон аж. Учир нь артерийн судсыг тайрч, хоолойны зүслэгийг буруу хийснээс болж шарханд идээ орсон байжээ. Үүнээс гадна компьютер оношилгоо хийсний дараа Глидуэлийн хоолойд илжирсэн даавуу үлдээсэн байхыг олсон гэнэ.

Тэгээд эмч нар Кристофер Данцын талаар Техасын Эрүүл мэндийн төвд мэдээлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний хийсэн бүх хагалгааны түүхийг судалж үзсэнээр 2013 онд мэс заслын эмч байх эрхийг нь хассан байна. Түүнийг бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэмээн буруутгаж, насан туршид нь хорих ял оноожээ.

 

Бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан Кристофер Данц

3Мөнгө олохын тулд буруу онош тавьдаг байжээ

 

Мичиганы эмч Фарид Фата өөрийн өвчтөн болох Мэгги Дорсид булчирхайн үрэвсэлтэй гэсэн онош тавьж, химийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Эмчилгээний явцад бүсгүй сульдаж эцэн, бие нь өмнөхөөсөө ч илүү дордсон гэнэ. Тэрээр хоол хийж, гэрээ цэвэрлэх байтугай охиныхоо үсийг ч самнах чадваргүй болсноос гадна хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан гэнэ.

Хожим нь өөр эмнэлэгт хандаад Дори өөрийгөө булчирхайн үрэвсэлгүй болохоо мэджээ. Фарид Фата эмч хүмүүст хуурамч онош тавьж, өндөр төлбөртэй химийн эмчилгээ хийн, өөрийн санхүүгийн байдлыг дээшлүүлдэг байсан гэнэ.

Патти Хистер хэмээх өвчтөн мөн Фарид Фата эмч дээр ирж ясны чөмөгний шинжилгээ өгсөн бөгөөд эмч шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, түүнийг архаг цус багадалттай хэмээн оношилсон байна. Хистерт мөн л химийн эмчилгээ хийхийг санал болгожээ. Ингэснээр өвчтөний бүх үс унаж, буйлны асуудалтай болжээ.

Фарид Фататай хамт хавдрын төвд ажиллаж байсан эмч Хууль зүйн яаманд түүний талаар мэдээлэл өгснөөр цагдаа нар баривчилсан байна. Шүүх хурлын явцад тэрээр өвчтөнүүдийг хавдартай хэмээн оношилж хэрэгтэй хэрэггүй маш олон химийн тариа хийж байсан нь батлагджээ. Тэрээр нэгэн хавдартай эмэгтэйд 195 төрлийн химийн  тариа хийсний 177 нь огт хийх шаардлагагүй байсан гэнэ. Эмчилгээний дараа бүсгүйн бие муудаж, тэрээр шээсний замын өвчтэй, ходоод, бөөрний асуудалтай болсон байна.

АНУ-ын прокурорын газар Фарид Фатаг 553 хэрэгт холбогдуулан шалгасан ч тэрээр нийт долоон мужид 17.000 орчим үйлчлүүлэгчтэй байсан учир энэ тоо түүнээс ч их байх магадлалтай юм. 2014 онд Фарид Фата мөнгө олохын тулд өвчтөнүүдэд хийх шаардлагагүй эмчилгээ бичиж өгч, оношийг нь хуурамчаар үйлддэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрч 45 жилийн хорих ял авчээ.

 

Мөнгө олохын тулд буруу онош тавьдаг байжээ

4Сексийн гаж донтон Грэм Рив

 

Грэм Рив эмчийн хамтран ажиллагсад Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Эрүүл мэндийн төвд хандаж, 35 удаа түүний талаар гомдол мэдүүлсэн байна. 1997 онд Грэм Ривийн эмчлэх эрхийг хасчээ. Гэвч 2001 онд тэрээр эх барих эмэгтэйчүүдийн эмчээр дахин ажилд орсон аж.

Грэм Рив 2002 онд Каролин Де-Ваэнейри хэмээх бүсгүйд хавдар үүсэхээс сэргийлж хагалгаа хийсэн байна. Хагалгаа хийхийн өмнө эмч “Би чиний хэлүүг бас хайчиллаа” гэж хэлжээ. Мэдээ алдуулах тариа хийлгэсэн бүсгүй түүний үйлдлийг зогсоож чадаагүй юм. Хагалгааны үеэр Рив бүсгүйн гадна бэлэг эрхтэнийг юу ч үгүй хайчилжээ. Сувилагч түүнээс яагаад ингэж буйг асуухад “Түүний нөхөр нас барсан учир энэ одоо түүнд чухал биш” хэмээн хэлсэн байна. Хагалгааны дараа Де-Ваэнейри шээсний замын асуудалтай болжээ.

Мөн 2002 онд Мэрилин Хокинс хэмээх бүсгүй Грэм Рив эмчид хандсан байна. Тэрээр бүсгүйд эмэгтэйчүүдийн хагалгаа хийх хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Хагалгааны дараа Хокинс маш өвдөлт мэдэрсэн гэнэ. “Хагалгааны дараа би бүтэн сарын турш сууж чадахгүй байсан. Тэр миний үтрээг яг л шуудайны ам боосон юм шиг хумьж оёсон байсан учир би секс ч хийж чадахгүй болсон” гэжээ. Мөн бүсгүй шээсээ хянах чадваргүй болсон байна.

Грэм Ривийг хоёр бүсгүй шүүхэд өгснөөр түүнийг сексийн гаж донтон хэмээн үзэж, эмчлэх эрхийг нь хассан аж. Тэрээр 11 сарын хорих ял эдэлжээ.

 

Сексийн гаж донтон Грэм Рив

5Хуурамч хагалгаа хийдэг Ария Сабит эмч

 

Мэдрэлийн эмч Ария Сабит анх Калифорнид туршилтаа эхэлжээ. Түүнийг анагаах ухааныг ашиглан 20 гаруй удаагийн хууран мэхлэлт хийсэн хэмээн буруутгасан байна. 2011 онд Ария Сабит Мичиган руу нүүж, тэндхийн тархи, нуруу нугасны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургуульд ажилд орсон гэнэ.

2012 онд Тонокка Скот хэмээх залуу нуруу нь байнга өвдөх болсон гэсэн шалтгаанаар Ария Сабит эмчид ханджээ. Эмч нуруу нугасны хагалгаа хийх хэрэгтэй хэмээн зөвлөж Скот ч зөвшөөрсөн аж. Харин хагалгааны дараа Скотын баруун хөлний ар хэсэг, хуруунууд, мөн өгзгөөр нь хатгуулж эхэлжээ. Тэрээр эмчид “Хөлд минь цус буцалж байгаа мэт мэдрэмж төрж байна” гэж хэлсэн боловч тоогоогүй учир Скот өөр эмчид хандсан аж. Харин Скотын хандсан эмч түүнд нуруу нугасны хагалгаа хийгээгүй болохыг тогтоосон байна.

Үнэн хэрэгтээ Ария Сабит эмч санхүүгийн асуудалтай байсан учир өөрт нь хандсан өвчтөнүүдэд хагалгаа хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөж, хагалгаа хийлгүй нээчихээд, буцаан оёдог байсан гэнэ. Үүний ачаар тэрээр багагүй ашиг олдог байжээ.

Сабит маш олон өвчтөнийг ийнхүү хохироосон бөгөөд зарим нь архаг өвчтэй болж үлдсэн байна. 2017 онд Сабит өөрийн хэргийг хүлээн зөвшөөрч, түүнд 19 жил долоон сарын хорих ял оноожээ.

 

Хуурамч хагалгаа хийдэг Ария Сабит эмч

6Гаж зуршилтай шүдний эмч

 

Жижиг хотын иргэд Якобус Ван Ньеропыг анх ирэхэд нь шүдний эмчтэй боллоо хэмээн ихэд баярлаж байсан гэнэ. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа аймшигт түүхүүд эхэлжээ. Өвчтөнүүдийн хэлж байгаагаар тэрээр ямар ч шаардлагагүй, бие махбодид өвчин мэдрүүлэх эмчилгээг тэдэнд санал болгодог байсан аж.

2012 онд Сильвиан Боулестикс гэгч хүн шүдний эмчид хандсан байна. Гэтэл Якобус Ван Ньероп эмч өвчтөнд урьдчилж мэдэгдэлгүйгээр түүний эрүүл найман шүдийг авч буйлан дээр нь хиймэл шүд хийж өгчээ. Цус нь тогтохгүй байсан ч эмч өвчин намдаах, цус тогтоох арга хэмжээ авах байсан гэнэ.

Тиймээс Сильвиан болон бусад 100 гаруй өвчтөн “Эрүүл шүд авдаг, шүдийг дутуу авдаг” хэмээн түүний эсрэг гомдол мэдүүлсэн юм.

2014 онд Якобус Ван Ньероп Канад руу зугтсан ч мөн л өвчтөнүүдийн гомдлын дагуу ажлаас нь хөөжээ. Өвчтөнүүдийг бүтэн биеийн мэдээ алдуулагчтай байх зуур тэрээр аман доторхийг нь эрэмдэглэдэг байв. Шүүх хурлаар Якобус Ван Ньеропыг бусдын эрүүл мэндэд хор учруулсан, залилан хийсэн хэргээр эмчлэх эрхийг нь хасаж, 10.500 еврогоор торгосон байна.

 

Гаж зуршилтай шүдний эмч

7Хавдрыг нь авах нэрийдлээр эрүүл хөхийг нь тайрчээ

 

Шерил Айомми гэх англи эмэгтэйн баруун хөх нь хавдсан учир тэрээр 2003 онд Ян Патерсон эмчид хандсан байна. Эмч бүсгүйг хөхний хорт хавдартай болсон гэж оношилжээ. Ингээд мэс засалд орж, хавдраа авахуулсан боловч хагалгааны дараа бүсгүй хоёр хөхийг нь авсан болохыг мэдсэн байна. Түүний хоёр дахь хөхөнд ч бас хавдар байсан учир авсан гэж эмч тайлбарлажээ.

Айомми эхлээд Ян Патерсон эмчид талархаж байсан ч хэсэг хугацааны дараа хагалгаа хийсэн газар нь том хонхортой үүссэн тул дахин мэс засалд орж засуулсан байна. Гэхдээ энэ байдал түүнд таалагдаагүй юм. Учир нь Ян Патерсон эмчийн болгоомжгүй байдлаас бүсгүйн цээж маш муухай сорвитой болсноос гадна бүсгүйн хоёр дахь хөхийг авах ямар ч шаардлагагүй байсан нь хожим илэрсэн байна.

Ян Патерсоны ажилчдад энэ нь нэг л сэжигтэй санагдсан тул мөрдлөг хийж, түүнийг огт хэрэггүй хагалгаа хийдэг болохыг нь мэджээ. Ингээд Ян Патерсон баривчлагдаж 2017 онд Нотингемийн шүүх хурлаар 20 жилийн хорих ял оноосон байна. Харин мэс засалч эмчийн хохирогчид гомдол мэдүүлж, даатгалаас олон арван сая долларын нөхөн төлбөр авахаар болжээ.

 

Хавдрыг нь авах нэрийдлээр эрүүл хөхийг нь тайрчээ

8Мөнгөний хойноос улайрч чанаргүй хагалгаа хийдэг Спайрос Панос эмч

 

Нью-Йоркийн гэмтэл согог судлалын эмч, мэс засалч Спайрос Панос их хэмжээний мөнгө олохыг хүсдэг байжээ. Ихэнхдээ тэрээр өдөрт 60 өвчтөн үздэг байсан бол заримдаа энэ тоо 90 давдаг болсон гэнэ. Мөн тэрээр өдөрт 20 гаруй мэс засал хийж, тооны хойноос хөөцөлдсөний улмаас хагалгаа нь ихэвчлэн дутуу чанаргүй болдог байсан гэнэ.

Тэрээр Пэм Бисачиа хэмээх өвчтөний хөлийн шөрмөсөнд хэд хэдэн хагалгаа зэрэг хийсэн байна. Гэвч шаардлагатай бүх арга хэмжээг аваагүй бөгөөд хагалгааг дутуу хийснээс болж эмэгтэй алхаж чадахаа больжээ. Учир нь алхах бүрт түүнд халуун нүүрсэн дээр гишгэж байгаа мэт сэтгэгдэл төрж байв.

Ингээд Пэм Бисачиа болон бусад өвчтөн Спайрос Паносын эсрэг гомдол мэдүүлжээ. Түүнийг эрүүл өвчтөнүүдэд хагалгаа хийдэг, шаардлагагүй эмчилгээ бичиж өгдөг, хагалгаа нь чанаргүй болдог хэмээн буруутгажээ. Спайрос Панос өөрийн хэргийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд  2014 онд түүнд 4.5 жилийн хорих ял оноож, эмчлэх эрхийг нь хассан байна. Тэрээр өвчтөнүүдийнхээ 45 сая долларын хохирлыг барагдуулах ёстой аж.

 

Мөнгөний хойноос улайрч чанаргүй хагалгаа хийдэг Спайрос Панос эмч

9Нэг өвчтөнд 122 удаа хагалгаа хийсэн эмч

 

Флорида мужийн эмч Майкл Росин арьсны хавдрыг эмчилдэг онцгой хагалгаа хийдэг нэгэн юм. Тэрээр өвчтөнүүддээ арьсны хорт хавдартай хэмээн хуурамч онош тавьж, хагалгаа хийдэг байжээ.

Майкл Росин эмч нэг хүнд хэд хэдэн хагалгаа хийдэг байсан гэнэ. Тухайлбал, 13 өвчтөнд тус бүрт нь 20 гаруй удаа мэс ажилбар хийжээ. 20 жилийн хугацаанд нэг өвчтөнд нийт 122 удаа хагалгаа хийсэн гээд бод доо. Гэхдээ өвчтөнүүд нь шинжилгээ авах бүрт яагаад хариу нь сөрөг гардаг байсан талаар огтхон ч бодож үзээгүй юм.

Түүний өвчтөнүүдийн 99 хувь нь арьсны хорт хавдартай хэмээн оношлуулах болсон учир эмнэлгийн ажилтнууд сэжиг авч эхэлжээ. Ажилтнуудын нэг нь хуурамч слайд хийж Майкл Розинд харуулахад тэрээр арьсны хорт хавдар хэмээн оношилжээ. Ингээд эмнэлгийн ажилчид хууль хяналтын байгууллагад түүний талаар мэдээлсэн байна.

2006 онд Майкл Розиныг буруутгаж, 22 жилийн хорих ял өгснөөс гадна 7.2 сая долларын торгууль тавьжээ.

 

Нэг өвчтөнд 122 удаа хагалгаа хийсэн эмч

10Хамраас нь илжирсэн марль гарч иржээ

 

1978 онд Глен Такер АНУ-ын Милуоки хотод гоо сайхны мэс заслын эмчээр ажилладаг байжээ. Нэг өдөр хамар нь хугарсан Йен Лехманыг түргэний машинаар түүн дээр авчирсан бөгөөд эмч үзлэг хийгээд яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Уг нь хавдар нь буусны дараа хагалгаа хийдэг байтал Глен Такер эмч хавдрыг нь буулгалгүйгээр өвчин намдаах эм өгөөд хагалгаанд бэлдэж эхэлсэн аж. Ингээд өвчтөн ухаан орохдоо маш их өвдөлт мэдэрсэн байна.

Йен Лехман хоёр сарын турш долоо хоног бүр Глен Такер эмч дээр очиж үзүүлдэг байсан бөгөөд дахин нэг удаа хагалгаанд оржээ. Гэтэл амьсгалахад бэрх болж, эмчтэй уулзахаар хүлээж байхдаа нусаа хүчтэй нийтэл хамраас нь их хэмжээний идээ бээр гарсан гэнэ. Ингээд болсон явдлын талаар эмчид хэлэхэд тэр инээмсэглээд “Чи зүгээр л эдгэхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн байна.

Залуу өөр эмчид үзүүлэхээр шийджээ. Харин Йен Лехманд үзлэг хийсэн эмч түүний хамар дотор илжирсэн марль байхыг олсон бөгөөд нэлээд удаан хугацааны турш эмчилгээ хийжээ. Гэсэн ч түүний хамар дотогш цөмрөн, нэг өглөө бүр хамрынх нь мөгөөрс ил гарсан байдалтай сэрсэн гэнэ.

 

Хамраас нь илжирсэн марль гарч иржээ

 

Түүний нэгэн адил хохирсон 10 гаруй өвчтөн Глен Такерын эсрэг гомдол гаргажээ. Гар нь байнга салганах болсон залууд хагалгаа хийсэн боловч эмчийн буруугаас болж өвчтөн гараа тайруулахаас өөр аргагүй болсон аж. Мөн 1979 онд хөх томруулах мэс засал хийлгэсэн нэгэн эмэгтэй мөн хохирч үлдсэн байна. 1982 онд Глен Такерын эсрэг хавтаст хэрэг нээсэн ч тэрээр загасчилж байхдаа ор сураггүй алга болжээ. Ингээд түүнийг нас барсан гэж үзэж байтал телевизийн нэгэн сурвалжлагын үеэр амьд байгааг нь олж мэдсэн байна. Ийнхүү 20 жилийн дараа Глен Такер эхнэр болон муураа буудаад, дараа нь өөрийнхөө амийг хороосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих