13 настай охин мал хариулж яваад сураггүй алга болжээ

watermarkХөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн 13 настай охин энэ сарын 07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлагыг наймдугаар сарын 08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 57 иргэн, 4 автомашин, 15 мотоцикл, 17 морьтой эрэн хайх ажиллагааг Товог уулын орчмоор 15 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр орой 21:55 цагт түр зогсоосон байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.