Чанараараа тараа таниулсан үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцас

5b68f7c6d9d0d6.75006225Цахим хуудсаар дүүрэн “Аль үйлдвэрийн дүрэмт хувцас илүү чанартай вэ. Туршлагатай эцэг эхчүүд зөвлөөрэй” гэсэн асуулт, хэлэлцүүлэг.

Эцэг эхчүүд ч тэр үйлдвэрийнх арай дээр, тэр нь муу гээд л комментууд урсаж өгнө. Гэвч яг тэр үйлдвэрийнх сайн гээд бүгд баттай хэлчих үйлдвэр энэ дотор ганц ч алга. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид нүглийн нүдийг гурилаар хуураад зарим формыг чанартай материалаараа хийж, хямд бөөсөрдөг даавуун форм дундуур нь үйлдвэрлэж худалдаалдаг бололтой.

Хамгийн инээдтэй нь зарим эцэг эхчүүд “Монголын үйлдвэрийнхийг биш, зах дээр зардаг Хятадын үйлдвэрийнх нь илүү сайн” гэхэд бүгд л “үнэхээр тийм” гэцгээж байх юм.

Дөрвөн жилийн өмнө охин маань нэгдүгээр ангид орж, Монголын нэгэн үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцсыг худалдан авч өмсүүлсэн юм. Тэр үед ангийнх нь зарим хүүхдийн форм удалгүй бөөсөрч, өнгөө алдахад охины минь тэр дүрэмт хувцас зүв зүгээр байсаар хоёр жил өмсүүлээд багадсан.

Ингээд гуравдугаар ангид орох жилд нь тухайн үйлдвэрийн дүрэмт хувцсыг шинээр авч өгч өмсүүлтэл удалгүй өнгөө алдаж, бөөсөрч, тэрхүү үйлдвэрт итгэх итгэл алдарч билээ. Эндээс л Монголын үйлдвэрүүд нэг жигд материалаар бус, дунд нь чанаргүй даавуугаар форм хийж, ашиг олдог гэсэн хардлага төрсөн.

Сурагчийн дүрэмт хувцасны дотуур өмсүүлдэг цэнхэр цамц дор хаяж хоёр ээлжийнх байх хэрэгтэй байдаг. Тиймээс ч өнгөрсөн жил хоёр дахь цамцыг нь өөр үйлдвэрээс авч өгтөл харахад энгийн хэрнээ угаахад сэмэрдэг, өгөршсөн даавуу байж таарч, дахин цамц худалдаж авахаас өөр аргагүй болсон.

Ганц нэгхэн хүүхэд нь сургуульд явдаг эцэг эхчүүдийн хувьд урагдаж сэмрээд, бөөсөрч ханзраад эхэлбэл эрх биш дахиад нэгийг аваад өгчихнө. Харин олон хүүхэд нь сургуульд сурдаг, боломж бололцоо муутай эцэг эхчүүдийн хувьд энэ нь давхар дарамт болж байгаа юм.

Боловсрол, соёл,шинжлэх ухаан спортын яамнаас /БСШУСЯ/ дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд хөвөрдөггүй, хөвөн даавуун материалтай, хоёр жилийн эдэлгээ даах ёстой зэрэг шаардлага тавьдаг. Тэр ч утгаараа сурагчийн дүрэмт хувцас үйлвэрлэх эрхийг аж ахуйн нэгжүүдэд тендерээр олгодог аж.

Гэтэл хоёр жилээ байтугай ганц сарын эдэлгээ даахгүй сэмэрдэг цамц, бөөсөрдөг дүрэмт хувцаснаас болж иргэд үнэ хямд, бөөсөрч өнгөө алддаггүй Хятадын форм худалдан авахаас өөр аргагүй болж байна.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11552


URL:

Сэтгэгдэл бичих