Улсын гарьд Н.Ганбаатар сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ

ODEMXpWSztC20130407Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав даван шөвгөрсөн Монгол Улсын гарьд Н.Ганбаатар мэдэгдэл гаргажээ. Тэрбээр, “надаас илэрсэн гэх хориотой бодис нь булчингийн урагдал болон зөөлөн эдийн тасралтанд эмнэлгийн практикт хэрэглэдэг аж. 2008, 2009 онд өвдгөндөө авсан бэртэл сэдэрч БНХАУ-ын Бээжингийн гэмтлийн төв эмнэлэгт мэс засалгүй эмчилгээ хийх хүсэлт тавьсны дагуу дөрвөн өдрийн турш Хятад бичигтэй тариа хийж эмчилсэн. Өөр ямар нэгэн байдлаар эм болон тариа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд олон сарын өмнө хийлгэсэн энэ эмчилгээнээс ийм зүйл илэрнэ хэмээн санаж байсангүй. Миний бие өдгөө 36 настай бөгөөд өөрийн энэ өндөр цолонд 10 жилийн өмнө хүрсэн. Бөх хүний хувьд ард түмнээ хүндэтгэж бөхийн ариун дэвжээндээ ёс суртахуунтай барилдаж, даваа наймалцах асуудлаас хол байж ирсэн. Иймд үргэлж намайг дэмжиж, хайрлаж, урам өгч байдаг Монголын нийт ард түмэндээ баярлан талархаж явдгаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье” гэжээ.

Н.Ганбаатар гарьдын хувьд энэ жилийн наадамд аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүгээр тав давж, зургаагийн даваанд аймгийн арслан Т.Бэгзсүрэнд өвдөг шороодсон билээ

А.СҮХ

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих