Нисэх онгоц осолдсоны улмаас 3 хүн амиа алджээ

712-15395700315bc3f9debd5cf

Өнгөрсөн ням гарагт Германы төвийн нутгийн Гессе мужийн Вассеркуппе уулын нисэх хөөрөх талбайн ойролцоо нэгэн жижиг онгоц осолдсоны улмаас хоёр эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.

Нэг хөдөлгүүрт “Сессна” нисэх онгоц ням гарагт орон нутгийн цагаар 15:45 цагийн орчимд амжилтгүй газардсаны дараа эргэн хөөрөхийг оролдох үедээ осолдсон байна. Цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, нийт таван хүн гэмтэж бэртсэний дунд онгоцны бүхээг байсан дөрвөн хүн багтаж байгаа ба амиа алдсан хүмүүсийн хэн гэдгийг олж тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Осол гарах үед цаг агаар тогтуун байсан бөгөөд ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм. Түүнчлэн уг нисэх онгоц нь хувийн эзэмшлийн нисэх онгоц байсан байна.
Вассеркуппе уул нь “Рён” уулсын хамгийн өндөр оргил бөгөөд үүний нисэх хөөрөх талбайд жижиг болон моторгүй нисэх онгоцны нисгэгчид нислэг үйлдэх нь түгээмэл байдаг ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Нэр: Earn Money On Autopilot 2019 Огноо: 3 February 2019

Sites we Like…

Here are some completely unrelated websites to ours, having said that, i think you should take a second and visit the website…

Нэр: Aerie coupons Огноо: 19 February 2019

Great line up. We will be linking to this great article on our site. Keep up the good writing.

https://issuu.com/aeriepromocode

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.