Тереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ

712-15398277985bc7e6ec195c6

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй лхагва гарагийн орой сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүйгээр Европын Холбооны /ЕХ/ “Brexit”-ийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг орхин гарсан байна.

Бельгийн нийслэл Брюссель хотод Европын Зөвлөлийн хурал лхагва гарагт эхэлсэн бөгөөд эхний хэсэгт Их Британи ЕХ-ноос гарах асуудлыг хэлэлцжээ. Уулзалт эхлэхийн өмнө сэтгүүлчдэд үг хэлсэн удирдагчид энэ асуудлаарх тохиролцоонд хурдан хүрэх боломжтой холбоотой дүгнэлтээ хэлэхдээ маш болгоомжтой хандаж байсан байна.
Уулзалт дууссаны дараа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй дагалдан явсан хүмүүсийн хамтаар ЕХ-ны Зөвлөлийн барилгын ёслолын хаалгаар сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй маш хурдан гарч явжээ.
Уулзалт хэлэлцээ эхлэхийн өмнө Мэй Ирландын хилийн асуудлыг оруулаад Их Британийг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гаргах нөхцөлүүдийн талаар тохиролцоонд хүрсэн гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Нэр: Todd Snively Video Огноо: 28 January 2020

Wonderful work! This is the type of info that should be shared around the net. Shame on Google for not positioning this post higher! Come on over and visit my web site . Thanks =)

http://yorkcrafts.com/__media__/js/netsoltrademark.php?d=youtube.com/embed/Yus4H8bVwAM

Нэр: MK11 Nightwolf Огноо: 27 April 2020

I need to to thank you for this great read!! I absolutely loved every little bit of it. I’ve got you book-marked to look at new stuff you post…

https://twitter.com/cybertechnews3/status/1157148246436745219

Сэтгэгдэл бичих