Орон нутгийн хөгжлийг дэмжих тэтгэлэгт төслийн шалгаруулалт явагдаж байна

olloo_mn_1545282590_nuur

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс зарласан Орон нутгийн хөгжлийг дэмжих тэтгэлэгт төслийн хоёр дахь шатны шалгаруулалт Монгол Улсын Боловсролын их сургуулийн Зайны сургалтын танхимд явагдаж байна.

Орон нутгийн сургалтын байгууллага, их дээд сургуулийн хөгжлийг дэмжих зорилгоор зарласан тэтгэлэгт төслийн уралдаанд нийт 15 сургуулийн 67 төсөл иржээ. Эхний шатны шалгаруулалтад шинжээчдийн баг ажиллаж, Ховд Их сургуулийн дөрөв, ШУТИС-ийн Орхон аймаг дахь Технологийн сургуулийн тав, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн дөрөв, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн дөрөв, Дорнод Их сургуулийн нэг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн нэг, нийт 20 төсөл шалгаруулсан байна.

Энэ удаагийн онлайн хурлаар шалгарсан 20 төсөл өөрсдийн төслийн талаар онлайнаар танилцуулж, үүнээс 12 төслийг шалгаруулан “Дээд боловсролын шинэчлэл” төслөөс санхүүжүүлэх юм.

Эх сурвалж: БСШУСЯ


URL:

Сэтгэгдэл бичих