Баярын өдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байна

Шинэ он гарахад гуравхан хоног үлдэв. Баярын энэ өдрүүдэд цаг агаар ямар байхыг тэнгэрийн зурхайчид тольджээ. Ус цаг уурын хүрээлэнгээс оны сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. Харин шинэ он гарангуут хүйтний эрч чангарч идэр есийн хүйтэн хацар адгадан жиндүүлэх аж. Энэ нь Сибирээс манай орцыг чиглэн ирж байгаа агаарын хүйтэн урсгал үргэлжилэхийн тэмдэг хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс баярын өдрүүдэд нимгэн хөнгөн хувцастай явж даарч хөрөх, осгож хөлдөхөөс болгоомжлох, мөн халтиргаа гулгаа ихтэй учир сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд шөнөдөө 28-30 хэм, Яармаг Сонгиноны орчмоор шөнөдөө 34-36 хэм хүрч хүйтэрнэ.


URL:

Сэтгэгдэл бичих