Өнөөдрийн онигоо

10

Дугуй унадаг хүн бол эдийн засгийн гамшиг юм:
1.    Машин лизингээр авахгүй тул даатгал төлөхгүй, бензин авахгүй
2.    Таргалахгүй учир дэлгүүр хэсэж шинэ хувцас авахгүй
3.    Эрүүл учир эм авахгүй.

**
1950 онд хичээл дээр:
-Дайнд япон ялсан бол яах байсан бол? гэсэн асуултанд нэг сурагч:
-Гадныхан манай хамаг баялгийг зөөж дуусгаад монголчууд махаа нугалсан үнээр авч иднэ,- гэж хариулж байжээ…
**
-Чи хиймэл хөх хийлгэчихээч?
-Яахаараа би зовох ёстой юм, чи гараа жижигхэн болгуулчихаач!
**
Хулгай хийсэн хүний гарыг тайрдаг байсан бол УИХ-ын гишүүдийн ширээн дээр саналын кноп биш ширээн ДООР нь хөлийн гишгүүрүүд байх байсан.
**
Засгийн Газарын ордны цэвэрлэгч “Эрэгтэй 00″ цэвэрлэнгээ үглэнэ:
-Өөрсдийн ганц юмаа чиглүүлж чадахгүй байж, улс орныг яаж зөв чиглүүлэх юм бол доо хөөрхийс.
**
Америкчууд Африкийн ядуу улсуудад ус хүргэх мөнгөгүй гэх мөртлөө, Ангараг гариг дээр ус хайх хиймэл дагуул нисгэх мөнгөтэй байх юм.
**
-Хамгийн их бичигддэг 3 үг юу вэ?
-I LOVE YOU
-Хэхэ, үгүй ээ… MADE IN CHINA.
**
Нүд нь юм харахаа байсан хөгшин ээжийнхээ төлөө бурхнаас гуйх ганц мөрөөдөл байна:
“Одооноос яг 1 жилийн дараа 5 давхар хаузны минь гараажин дахь Лексуст минь эхнэр маань 20 сая долларын хадгаламжтай банкны дэвтрийг хүүд минь бэлэглэхийг муу ээж минь хараасай”
**
Нөхөр нь томилолтоор явах болж, эхнэр нь хөдөө ээж дээрээ очих боллоо. Орой нь тэр 2 Тэрэлжид тааралджээ.
**
Хүүхдүүд тусдаа гарч өөрсдийн мөнгөөр амьдраад ирэхээрээ өөрсдийгөө хамгийн ухаантай биш, эцэг эх нь ч хамгийн тэнэг биш юм байна гэдгийг ойлгож эхэлдэг.
**
“76 гишүүний хэнийг нь шоронд хийх вэ?” гэсэн сонгууль явцулбал ирц 100% болох байх даа.
**
“Одооны залуус хэт тансаглаж, ахмадыг үл хүндэлж, эцэг эхтэйгээ хэрэлдэж, элдэв араншин гаргах болжээ” гэж 2500 жилийн өмнө Сократ хэлж байжээ.
**
3 жилийн өмнө намайг халсан банк одоо миний ажиллаж буй банкийг худалдан аваад дахиад л намайг халчихлаа. Зөвхөн үүний төлөө л худалдаж авсан юм байх даа?
**
Манай нөхөр орны захад унтдаг юм. Өглөө дээгүүр нь давж гарах гэж байгаад түр саатаад ажлаасаа хоцорчихлоо.
**
Манай дарга “сольж болохгүй хүн гэж байдаггүй” гэж загнах дуртай ч яг намайг амралтаа авъя гэхээр л надгүйгээр болохгүй юм шиг болчихдог юм.
**
Дэлхий дээр хамгийн хэцүү ажил бол цэцэрлэгийн тогооч. Бодоод үз л дээ: Бяцхан хүүхдүүдийн хоолноос хулгай хийдэг хүн нэг хором ч гэсэн тайван байж чадах уу?
**
Багш нарт зөвлөгөө:
Нээлттэй өдөрлөгийн хичээл дээр сурагч нартайгаа “мэдэхгүй нь баруун гараа, мэддэг нь зүүн гараа өргөнө” гээд урьдчилаад тохирчих хэрэгтэй. Хэн нь зөв хариулахыг мэднэ.
**
Залууст зөвлөгөө:
16-тайгаасаа архи пиво хольж эхэлсэн бол 20 хүрээд цемент элс хольдог болно шүү.
**
Орцонд тамхилж байтал хөрш эр 3D шил зүүчихсэн “пүү паа” болоод гараад ирэв:
-Яасан, юу болов?
-Шинэ 3D смарт ТВ авсан юм. Тэгээд 3D порно үзсэн чинь баагийнууд яг ам руу хийх гэж байна шүү!
**
Сайн замын цагдаа яг мэргэн бууч шиг. Оновчтой хэд хуссан бол байрлалаа хурдан сэлгэх хэрэгтэй.
**
Зочид буудлын ресепшн:
-Таны эхнэр гэдгийг батлавал 1 өрөөнд хамт оруулъя
-Миний эхнэр биш гэж нотлоод өгвөл би танд бүх насаараа талархана.
**
Хүүхэн найрахын тулд залуус ямар ч бохир арга заль хэрэглэж мэднэ. Харин нөхөрт гарахын тулд хүүхнүүд тэрийг нь хэд нугалах ов мэх хийнэ.
**
Байрны гадаа нэг охин машин руу чулуу шидтэл дохиолол нь хангинав. 10 давхрын цонхоор ууртай царай цухуйв. Охин: “Аав, би жаахан байж байгаад оръё, за?”
**
Хүүхнүүдийн дуртай зугаа: өөрөө зохиож төсөөлчихөөд өөрөө гомдоно.
**
Бүсгүй:
“Нөхөр хоол иднэ, би хийнэ. Нөхөр хувцас өмсөнө, би угаана. Нөхөр гэр завааруулна, би цэвэрлэнэ. Түүнгүйгээр би юу хийхээ мэдэхгүй яаж амьдрах байсан бол доо?”
**
Хүүхнүүдийн цүнхэнд чийдэн хийчихэж болдоггүй юм байх даа? Дандаа л гэгээтэй тал руугаа гилжийгээд юм хайж харагдах юм, хөөрхийс.
**
Мөнгө хүнийг эвддэг гэлцдэг. Монголчууд их цайлган зочломтгой улс шүү.
**
Явж явж, хамгийн муу зуршлууд л хамгийн сайхан наастр оруулах юм даа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих