Ууц дунджаар 230 мянган төгрөгийн үнэтэй байна

21

Монголын үндэсний томоохон баярын нэг Цагаан сар хаяанд ирлээ. Эдгээр өдрүүдэд иргэд сар шинийн бэлтгэлээ базаахаар зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлэх нь ихсэж, ачаалал нэмэгджээ. Мөн хэд хэдэн газарт үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хөл гишгэх зайгүй бужигналдаж байна. Ингээд цагаан сарын гол бэлдэх зүйлс болох ууц, хэвийн боовны үнэ ханшийн мэдээллийг хүргэе.


2019 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 230000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 10.8 хувиар буюу 22500 төгрөгөөр өсчээ.

Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-160000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-300000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Мөн цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2583 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 22.3 хувиар буюу 470 төгрөгөөр өсчээ.

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих