Зочид буудлуудыг камержуулж байна

featuredЗочид буудлууд янз бүрийн гэмт хэргийн үүр уурхай болоод байна гэж ярьдаг. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүд зочид буудалд орж гэмт хэрэгт өртөх, мөн амиа хорлох зэрэг золгүй хэргүүд гарсан байгаа.

Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас асанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор зочид буудлуудыг камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр болжээ.

Тухайлбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгж иргэн 50 метрээс доторх оршин суугаа, үйл ажиллагаа эрхэлж буй газартаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хэдий зочид буудал хувь хүний өмч хөрөнгө боловч нөгөө талаасаа энэ үүргээ биелүүлэх ёстой юм.

Цагдаагийн байгууллагаас зочид буудлуудад шаардлага хүргүүлж байна. Зарим зочид буудал ор нэр төдий бүдэг, бүрзгэр камер тавих асуудал гардаг. Тиймээс стандартын шаардлагад нийцсэн камертай байх талаар ч анхаарч ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ЦЕ

URL:

Сэтгэгдэл бичих