Х.Нурмагомедовыг 500 000 $, К.МакГрегорыг 50000 $-р торголоо

42

Өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нарын тулаан дуулиан шуугиантай өндөрлөсөн билээ. Дэвжээн дээр ч дэвжээний гадна ч нүдэлдсэн хоёр тамирчинд АНУ-ын Невада мужийн Спортын комиссоос шийтгэл оноожээ.

Тус комиссын хуралдаанаар Хабиб Нурмагомедовт 500 000 ам.долларын торгууль оноож, есөн сар тулалдах эрхийг нь хассан бол Конор МакГрегорыг 50 000 ам.доллароор торгож тулалдах эрхийг нь зургаан сараар хориглолоо. Хоёр тамирчны шийтгэлийг тулаан болсон өдөр нь буюу 10-р сарын 6-наас тооцохоор болсон байна.

Х.Нурмагомедовын шагналыг одоо болтол өгөхгүй байгаа бөгөөд түүний торгуулийг UFC 229 тулаанаас олсон шагналаас нь суутгахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих