Зам тээврийн ослын улмаас 311 хүн гэмтсэн байна

502

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019 оны эхний хоёр сарын байдлаар 12748 дуудлага мэдээлэл хүлээн авч 3936 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 261 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 8 хүний амь нас хохирч, 311 хүн гэмтсэн байна.

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад -13.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас “Сар-шинэ” “Шөнийн-хяналт” “Хаалт-боолт” “Хяналт-шалгалт”, “Хамгаалах бүс” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажилласан” хэмээн мэдээлэв.

С.Анар


URL:

Сэтгэгдэл бичих