Өмнөговьчууд шатахууныг 100 төгрөгөөр буулгах саналаар гарын үсэг цуглуулж эхэллээ

Үнийн хөөрөгдлийн эсрэг орон даяар өнөөдөр 12 цагаас нэгэн зэрэг жагсаал хийж эхэллээ. Нийслэлийн хувьд яг одоогийн байдлаар талбай дээрээс Төрийн ордныг тойрч, эрх баригчдад шаардлага хүргүүлж байна. Харин Өмнөговьчууд 11.30 цагаас жагсаалаа эхлүүлсэн байна. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын төвд 600 гаруй иргэн цуглажээ. Өмнөговьчууд жагсаалынхаа үеэр нэгэн уриалга гаргалаа. Энэ нь эхний ээлжинд шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгах уриалгыг гаргаж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус аймагт өнөөдрийн байдлаар талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. Харин хонины махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдээд байгаа талаар тус аймгийн ҮЭХ-ны дарга мэдэгдлээ.

Ийнхүү үнийн өсөлттэй холбоотойгоор нийт иргэд өөр өөрсдийн орон нутагт тэмцэл жагсаалаа үргэлжлүүлсээр байна.

Г.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих