Хэнтийд 13 нам өрсөлдөх хүсэлтээ ирүүлжээ

olloo_mn_1499221632_f9bfcdbf2abe51c2cec774beeaacd0e0-1024x533УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд улс төрийн 13 нам оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ. Тус тойргийн нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явагдах хуваарьтай байгаа юм.
Нөхөн сонгуульд оролцох намууд:
1. Хөдөлмөрийн Үндэсний Нам
2. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
3. Монголын Ногоон Нам
4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
5. Ардчилсан Нам
6. Монгол Ардын Хувьсгалт Нам
7. Монгол Ардын Нам
8. Дэлхийн Монголчууд Нам
9. Монгол Консерватив Нам
10. Зон Олны Нам
11. Үнэн Ба Зөв Нам
12. Иргэний Зориг-Ногоон Нам
13. Монголын Хүний Төлөө Нам
СЕХ-оос нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, Хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа юм.
Сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан буюу 2019 оны 5 дугаар сарын 4-ний дотор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм.


URL:

Сэтгэгдэл бичих