Ш.Раднаасэд: “33 их наяд”-ын хөрөнгийг олсон үйлдлийг шалгах эрх нь нээлттэй

maxresdefault-7-1024x576УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн танилцуулгыг хийлээ. Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилох асуудлыг оруулж ирсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Эрх мэдэлтэн албан тушаалтнууд сургалтын сангаас эхлээд бүх зээлийг авчихсан байна. Тэгээд энэ асуудлыг нийтэд нь нялзааж байгаад намжааж байна. Энэ асуудлуудыг тодорхой болгож, шийдвэрлэх хэрэгтэй. Оюутолгой, Капитал гээд асуудал үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулаарай. Хуулиар хүлээсэн үүргээ шударгаар хэрэгжүүлээрэй. Иргэдийн хүсэн хүлээж байгаа шударга ёсыг тогтоох хүсэмжлэл дээр тулгуурлаж ажиллаарай. Өмнөх АТГ-ын удирдлагуудаар томилогдсон хүмүүсийг зарим асуудалд шуурхай ажиллажээ гэж боддог. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ ахиц гаргасан. Өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг шийдвэрлэхэд одоогийн удирдлагууд ахиц гаргаж ажилласан.  Өмнөх парламентын гаргасан хууль тогтоолыг эргэж харах шаардлага байна уу. Тухайлбал, Өршөөлийн тухай, Ил тодын тухай хууль гээд. Олсон орлогууд нь ил болсон байх. Орлогыг нягталж үзэж болдоггүй юм гэхэд үйлдлийг нь шалгаж болохгүй юу. Хуулийн байгууллага үйл ажиллагаа явуулахад гар хөлийг нь боомилж байгаа тал байна уу.

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 -33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон хууль хяналтын байгууллага дээр бүртгэгдсэн. Хуулиар энэ хөрөнгийг бүртгэхгүй гэдэг хуулийг баталсан. Тагнуул дээр хадгалсан. Гэхдээ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа. Үйлдийг нь Өршөөлийн хуулиар нээлттэй орхисон.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих